Уран бүтээлч Кристин Бунярд өндөр чанартай, дээд зэрэглэлийн бөгж, бугуйвч хүзүүний зүүлтийг амьтны ясаар хийдэг байна. 2009 оноос эхлэн гар урлалын бүтээл хийх болсон тэрээр ясаар хийсэн эдлэлүүдээ маш гоёмсгоор чимэглэдэг юм. Амьтны ясыг сайтар цэвэрлэснийхээ дараа ямар загвартай үнэт эдлэл хийхээ бодож олдог байна. Кристиний хүзүүний зүүлт 100-500 доллар, ээмэгнүүд нь 50-100 долларын үнэтэй ажээ.