О.Цэнгэл: Туранхай байх гоё биш ээ

1_500x500
Жүжигчин О.Цэнгэл туранхай байхаас илүү эрүүл гуалиг галбиртай байх талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр “Туранхай л байвал гоё…
Туранхай байх гоё биш ээ. Харин эрүүл байх гоё. Хөлсөө гаргаад биед хуримтлагдсан хороо гадагшлуулах гоё. Үе мөчөө сунгаад биеэ амраах гоё. Усанд сэлж уур бухимдалаа мартах гоё. Спинингдээд стрессээ тайлах гоё. Харин туранхай байх гоё биш. Шулсан мах шиг энд тэндээ онгойгоод, шалчийсан биетэй туранхай харагдахын гоё юунд байх вэ? Базах, барих юм ч үгүй яс тэврээд хэвтэж байгаа мэт ядаж эрчүүдэд чинь тийм сэтгэгдэл төрдөг гэсэн. Ингээд биччихээр тарган байх юм уу гэж эгдүүцэж зарим нь унших байх. Илүүдэл жин чинь эргээд өвчин үүсгэнэ, өөртөө итгэлгүй болгоно, өө тэгээд бичээд байвал хор уршиг нь барагдахгүй их. Тарган ч биш туранхай ч биш тэг дундуур нь бай. Тэг дундуур нь байхдаа хальсан өөхгүй, харагдах сайхнаа гээлгүй галбирлаг бай. Хорчийж эцсэн ямаа юу, хэзээ мөдгүй хагарах шаар уу бид ямар? Хэтрүүлэхгүй бас халиулахгүй гол нь эрүүл бөгөөд галбирлаг бай. Хүнийг хэлэлтгүй би ч өөрөө хичээж л явна даа хөөрхий” хөөрхий хэмээн цахим хуудастаа бичжээ.

О.Цэнгэл: Туранхай байх гоё биш ээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.