Элсэн чихрээр хийсэн арьс гуужуулагч

brown-sugar-scrub-scalp-1

Биеийнхээ “хайртай” хэсгээ ил гаргах гэтэл арьс чинь нэг л үхмэл, өнгөгүй толигор биш харагдаад байна уу? Гарын дорх материалаа ашиглаад хамгийн натураль, үр дүнтэй гуужуулагч хийх аргыг DIY заах гэж байна.

Гуужуулагчаа хийснийхээ дараа өрөөний температурт байлгаж зөөлрүүлээрэй. Хөргөгчинд 2 долоо хоног хадгалж хэрэглэж болно. Хэмжээний хувьд хэр зэрэг их скраб хийхээр төлөвлөснөөс чинь хамаарна. Энэ гуужуулагчийг урууландаа ч түрхэж хэрэглэж болно. Хэрэв үнэрийг нь илүү амтлаг болгохыг хүсвэл ваниллийн охь нэмээрэй. Бэлэн болсон гуужуулагчийг арьсан дээрээ түрхэж үрсний дараа бүлээн усаар угааж хэрэглэнэ.

1. Хэрэгтэй зүйлс:
1. Кокосны тос/ оливийн тос
2. Зөгийн бал
3. Цайны халбага
4. Хоолны халбага
5. Хоосон шил
6. Бор элсэн сахар

2. 2. Кокосны тос/ оливийн тосоо зөгийн балтай нэгэн зуурмаг болтол нь хутгана.

3. 3. 2 цайны халбага элсэн чихэрийг зуурмагтаа нэмнэ. Та ердийн элсэн чихэр хэрэглэж болох ч гэсэн бор сахар нь илүү органик юм. Нэгэн хэмийн зуурмаг болтол нь хутгана.

4. Та хүсвэл дахин нэг хоолны халбага тос нэмж болно. Бэлэн болсон гуужуулагчаа жижиг шилэн саванд хийгээрэй.

Элсэн чихрээр хийсэн арьс гуужуулагч
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.