Аль болох “нүцгэлэх” ёстой 6 шалтгаан

B7V9gS1CYAAmFnu

Нэг удаа усанд орчихоод тольныхоо хажуугаар санамсаргүй зөрөхдөө анх удаа өөрийнхөө биеийг их удаан ажиглаж зогсож билээ. Шинэ ертөнцийн өөдөөс харж байгаа юм шиг сонин мэдрэмж… Өмнө нь шүршүүрт орохдоо эсвэл хувцсаа солихдоо л хальтхан хараад өнгөрдөг байсан болохоос тэгж анхааралтай харж байсан удаагүй билээ.

Хааяа хувцаслахаасаа өмнө энэ ч газар нь ийм, тэр ч газар нь тийм байна гэж хэрэггүй шүүмжлэлээр дарж байснаас би чинь “ямаршуухан” бүсгүй билээ гэдгээ мэдэх гэж оролдож байсангүй. Гэтэл харах тусам юу болсон гэж санана? Зүгээр л байгаа байдал маань их аятайхан санагдаж эхэлсэн. Өөртөө нүцгэнээрээ таалагдаж эхэлсэн. Бид бүгд эхээс төрсөн биеэ сайн мэддэг байж, түүнийг талархалтайгаар хүлээж авах ёстой. Яагаад вэ гэвэл…

1. Энэ бол чи. 
Тэр олон хувцасны цаана нуугдаастай байдаг жинхэнэ ЧИ бол энэ. Бусад нь зүгээр л баг. Өөрийнхөө нүцгэн биеийг мэдэхгүй байна гэдэг сонин биш гэж үү? Заримдаа бид биеэ зүгээр л толгойн дээр залгаастай хөл, гар, цээж гэж бодоод, огтхон ч тоодоггүй. Унтахдаа хүртэл заавал хувцас өмсөнө, байнга л ямар нэг хөшигний ард байдаг чиний нүцгэн бие үнэндээ ямар гэдгийг мартах шахтлаа бид түүнийг огоордог. Хөхний чинь товч ямар өнгөтэйг, ид шидийг бүрэлдүүлдэг ариун хэвлий чинь ямар хэлбэртэйг, гуяны чинь дундах гурвалжин хэсэг ямар дур булаам болохыг анзаар. Биеийнхээ хамгийн дуртай газруудаа илж таал. Хажуунаасаа, араасаа ямар харагддагаа мэд. Танихгүй хүнийг харж байгаа юм шиг сонжоод үзээрэй. Их сонирхолтой байх болно. Бие чинь ямар ч байсан тэр бол ЧИ. Чи бол энэ сонин бүтэцтэй дугуй, дөрвөлжин, эсвэл ваар шиг хэлбэртэй , гэвч үзэсгэлэнтэй биенийхээ эзэн нь.

2. Нүцгэн байх хөгжилтэй.
Өмнө нь чи нүцгэнээрээ байхдаа эвгүйцдэг эсвэл ичдэг байсан бол одоо боль. Хэн ч хараагүй, ганцаараа байхдаа хүртэл нүцгэн байж чадахгүй байна гэдэг нэг талаар өөрийгөө эрх чөлөөтэй байлгаж сураагүй, эсвэл өөрөөсөө айдаг санаа зовдог, өөртэйгөө “ойр биш” эмэгтэйн шинж юм. Тиймээс хувцастай байхдаа бүжиглэдэг шигээ, хувцасгүй байхдаа ч бүжиглэ. Шалдан байхдаа өөртөө итгэлтэй байх үед амьдрал хичнээн сонирхолтой, өмнөхөөсөө өөр мэдрэгдэнэ гээч? Биеийг чинь далдлах юу ч үгүй үед ч, чөлөөтэй бардам байна гэдэг сайхан.

3. Нэг үг хэлье-Секс. 
Энэ бол маш том шалтгаан. Чи нүцгэн биедээ хайртай байх ёстой. Тэгж гэмээнэ чи сексэд “хайртай” болж, түүнээс таашаал авч чадна. Хөхний даруулга, дотоожгүйгээр секс хийж байхдаа ямар харагдаж буйгаа мэддэг, тэгээд тэрхүү харагдаж байгаа дүр зураг нь чамд таалагддаг бол гайхалтай тайван тухтай, бас “задгай” мэдрэмжийг авна. Эс тэгвэл “намайг хувцсаа тайлахаас өмнө гэрлээ унтраагаач”, эсвэл “намайг буцаагаад хувцсаа өмстөл гэрлээ битгий асаагаарай” гэдэг үгтэйгээ цуг үүрд үлдэнэ. Биеэ гоочилсон сэтгэлтэйгээр секс хийх онцгүй. Харин бид бүгдээрээ л “онц-той” сексийг хүсдэг тийм үү?

4. Хувцас.
Нүцгэн байхдаа өөртөө тааламжтай санагддаг бол хувцас өмсөхдөө ч өмнөхөөсөө өөртөө итгэлтэй болно. Учир нь хувцас чиний хувьд өө сэвийг чинь далдлах хэрэгсэл биш харин гайхамшигтай дур булаам хэсгүүдийг чинь тодотгох “зам” болно.

5. Биеийн чинь өө сэв тийм ч тод санагдахаа болино. 
Бид яагаад өөрийнхөө биед гарсан өөрчлөлтийг, эсвэл жаахан бондгор гэдэс, жижигхэн хөх, язарсан арьсаа хараад бухимддаг вэ? Тэднийг хааяа л нэг хардаг болохоор л тэр. Хэрэв бид өдөр бүр унтахынхаа өмнө эсвэл шүршүүрт орохын өмнө толинд өөрийнхөө биеийг “зоригтойгоор” хардаг байсан бол, нүдэнд өртсөн “гэнэтийн” дутагдлууд огтхон ч сонин санагдахгүй байх байсан. Тэрнээс болж шаналахгүй байсан. “Тийм ээ, миний өгзөг биржрүүтэй”-Энэ бол цочирдох мэдээ биш, харин зүгээр л баримт болж хувирах байсан. Тэгээд л түүнийг арилгах арга замыг тун тайвнаар хайх байсан. Эсвэл үүнээс ч сайхан нь-тэр дутагдлаа хайрлаж эхлэх байсан.

6. Чамд ерөнхийдөө их эвтэйхэн санагдах болно.
Хэрэв чи өрөөн дотуураа нүцгэн холхиж чаддаг бол, олон хүнтэй газар хувцастай алхах нь чиний хувьд юу ч биш болж хувирна. Хэрэв чи нүцгэнээрээ байхдаа ч тайьан бас жаргалтайгаар бялуу идэж чадаж байвал, чи бараг юуг ч хийж чадна. Эхээс төрсөн биеэ хайрлана гэдэг бол өө сэвтэй, ямар ч хамгаалалтгүй, эмзэг, сул дорой, “түүхий” өөрийгөө хайрлаж байна л гэсэн үг.

Тиймээс зүгээр л хий! Тольны өмнө жаахан нүцгэн зогсоод үз. Хааяа хааяа энэ үйлдлийг хийж бай. Өрөөн дотуураа нүцгэн алхаад үз. Гэрэлтэй газар секс хий. Энэ бол өөрийгөө “тахин шүтэж” байгаа хэрэг биш, эрүүл тайван аз жаргалтай амьдралын бас нэг жижигхэн атлаа хүчтэй түлхүүр юм. Ер нь “тахин шүтсэн” ч яадаг юм?


Аль болох “нүцгэлэх” ёстой 6 шалтгаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.