Австралийн загвар өмсөгч Миранда Керр

Миранда Керр нь 1983 оны 4-р сарын 20нд төрсөн бөгөөд Австралийн загварын ертөнцийн төлөөлөл болсон эмэгтэй. Керр нь австралийн анхны Victorias secret-ийн загвар өмсөгч бөгөөд Австралийн хувцасны томоохон сүлжээ David Jones-ийн дэлгүүрийн төлөөлөл болж явдаг. Мөн өөрийн гоо сайхны Kora Organic брэндийг үүсгэн байгуулж “Өөртөө туслахуй” нэртээ ном хүртэл хэвлүүлсэн байна. Тэрээр 13 наснаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьсан ба 1997 онд Dolly сэтгүүлийн загварын тэмцээнд түрүүлж олонд танигдах эхлэл нь тавигджээ. Түүнээс хойш загварын ертөнцөд түүний нэр мандсан бөгөөд амжилтын цувааг одоог хүртэл үргэлжлүүлсээр байна. 2008 оноос хойш Forbes сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа ажээ. Түүний амраг сэтгэлийн асуудал тийм ч дардан байгаагүй нэлээд олон эрчүүдтэй нэр холбогдож өдийг хүржээ.

2003 онд Керр санхvvгийн зуучлагч Адриан Камиллеритэй холбоотой байсан бол 2003 оноос  2007 оны дунд хүртэл Керр Тамарама хамтлагийн дуучин Жей Лион (Brent Tuhtan) -тай болзож байжээ. Керр 2007 оны сүүлчээр Английн жүжигчин Orlando Bloom-тэй холбогдсон бол дараа нь 2009 онд Bling Ring группын эзэн Бломтой нэг гэрт орсон байна. 2011 оны 1-р сарын 6-нд Flynn Christopher Blanchard Copeland Bloom хэмээх хүүгээ төрүүлснийхээ дараа гэрлэлтээ цуцлуулжээ. 2015 онд Керр тэрбумтан Снайпчат компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эван Спигегтэй болзож эхэлсэн байна.


Австралийн загвар өмсөгч Миранда Керр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.