Найруулагч Ж.Сэнгэдорж “Lovers” хэмээх дурлалын романс киноныхоо гол дүрд жүжигчин Д.Гэрэлмааг сонгож, олны танил болгосон гэхэд хилсдэхгүй.Гэхдээ тэрбээр үүнээс өмнө телевизийн хөтлөгч гэдгээрээ үзэгчдийн эчнээ танил болсон байсан гэлцдэг. СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн Д.Гэрэлмаа анхны дүрээ залууст зориулсан өвөрмөц бүтээлд тоглосон нь энэ. Түүнд анхны дүр нь ээлтэй байж “Академи Авардс” наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авч ирсэн.Гэсэн хэдий ч анхны жүжигчин бүсгүй анхны гол дүрээсээ хойш кинонд тоглосонгүй. Харин хөтлөгчийн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа юм. Тиймээс анхны дүрээрээ зоригтой нүцгэлсэн бүсгүйд шинэ киноны санал ирэхгүй байна уу эсвэл өөрийнхөөрөө байхыг чухалчилдаг бүсгүйд зохих дүр олдохгүй байна уу. Ямартай ч “Lovers” Д.Гэрэлмаа нэг хэсэгтээ кинонд тоглохгүй бололтой.
Эх сурвалж http://www.info.mn