Чиний санаж явах ёстой 25 хайр дурлалын зарчим

insert_coin_by_silviaa92

Эдгээр 25 зарчмыг санаж явбал, чи өөрийнхөө биш бусдын төлөө сонголт хийхээ болих болно. Яагаад “Өөрийнхөө төлөө амьдрах” талаар ийм олон удаа давтан сануулаад байна вэ гэж үү? Яагаад гэвэл одоог хүртэл бүсгүйчүүд эрүүл бус харилцааг өөрөө өөртөө хүлээн зөвшөөрүүлсээр, өөртөө үнэнч хандаж чадахгүй байсаар байна.

1) Хэрэв эр хүн чамайг хүсч байвал юу ч түүнийг зогсоож чадахгүй.

2) Хэрэв эр хүн чамайг хүсэхгүй байвал юу ч түүнийг барьж хорьж дийлэхгүй.

3) Эрэгтэй хүний гаргасан ааш араншингийн талаар бүү шалтаг гаргаж, өөрийгөө тайвшруул.

4) Амьдралынхаа идэвхийнхээ тусламжтайгаар өөрийгөө “зүрхний өвчин” тусахаас сэргийл.

5) Өөрийгөө хайр дурлалаас болж өөрчлөх хэрэггүй. Хэрэв та хоёр хамт байхаар заяагдсан байсан бол энэ харилцаа чамаас ямар ч өөрчлөлт шаардахгүй байх байсан.

6) Удаан өрнөх тусмаа сайн. Энэ үгийг сайн санаж ав.

7) Чамайг юу үнэхээр аз жаргалтай болгодог гэдгийг мэдэхээсээ нааш хайртынхаа амьдралаар амьдрахыг сонгох хэрэггүй.

8) Хэрэв тэр чамтай зөв харьцаагүйгээс болж та хоёрын харилцаа нурж байгаа бол, найзууд хэвээрээ үлдэх талаар санасны ч хэрэггүй.

9) Битгий тайвшир. Тэр чиний бүх зүйлийг удирдаад байгаа юм шиг мэдрэмж төрж байвал тэмц.

10) “Сайжирна” гэдэг найдлагатайгаар үлдэх хэрэггүй. Эс тэгвэл чи нэг жилийн дараа юу ч өөрчлөгдөөгүй байхыг ухаараад өөрийгөө буруутгах болно.

11) Чиний удирдаж чадах цорын ганц хүн бол чи өөрөө.

12) Өөр эмэгтэйг хүүхэдтэй болгоод орхисон эр хүнээс зайлсхий. Тэр өмнөх харилцаандаа хариуцлагатай хандаж чадаагүй байна, тэгвэл энэ удаад юу өөрчлөгдөнө гэж?

13) Түүний найзуудаас тусдаа өөрийн гэсэн найзуудын хүрээлэлтэй бай.

14) Харилцаандаа хил хязгаартай ханд. Ямар нэг зүйл болохгүй байвал тэр тухай хэл, нуух тусам чи өөрийгөө л буруутгаж үлдэнэ.

15) Эрүүл харилцаа нь итгэл дээр суурилдаг ба, итгэлийг бий болгоход цаг хугацаа шаардагддаг гэдгийг ойлго. Өөрийнхөө тухай хэт ихийг түрүүлээд ярих нь буруудахад ч хүргэж мэднэ. (6-г унш)

16) Тэр хэзээ ч өөрийгөө чиний хувьд (өөрөөс чинь) илүү чухал болсон гэж бодох ёсгүй.

Үүнийхээ хажуугаар тэр хэзээ ч чиний хувьд өөрөөс чинь доогуур байр суурьтай гэж бодох ёсгүй. Тэнцвэрийг хадгал, адил тэнцүү ханд.

17) Түүнийг бурхан мэт тахин шүтэж болохгүй, тэр зүгээр л эр хүн.

18) Эр хүнд чамайг тодорхойлох боломжийг бүү олго.

19) Чи өөртөө түүнийг яаж хандахыг хүлээн зөвшөөрнө, тэр тэгж л хандана гэдгийг сана.

20) Бүх эрчүүд чамайг нохой шиг дагаж явахгүй гэдгийг ойлго.

21) Чамд хуучин харилцаанаасаа салаад эдгэрэхэд цаг хугацаа хэрэгтэй. Хүнийг хүнээр орлуулна гэж бодох хэрэггүй. Хэн ч хэнийг ч орлож чадахгүй. Өөрийнхөө сэтгэл санааг нэг тийш нь болгочихоод дахин дурла.

22) Чамайг НӨХӨХ хэн нэгнийг хайж болохгүй. Харилцаа гэдэг бол хоёр БҮХЭЛ хүний хооронд үүсэх зүйл. Чамайг нөхөх биш чамайг дэмжих хүнийг ол.

23) Болзох маш хөгжилтэй. Тэр ноён.Заяаны хань биш байсан ч хамаагүй.

24) Түүнд өөрийгөө санах боломжийг олго. Чамайг хаана байгааг тэр байнга мэдэж байвал, эсвэл дуудах болгонд нь чи завтай байж таарвал тэр чамайг дутуу үнэлж эхлэх магадлалтай.

25) Чиний шаардлагад нийцэхийн төлөө жаахан ч атугай хичээл зүтгэл гаргадаггүй, чамайг сонсдоггүй эр хүнтэй хэзээ ч бүү гэрлэ.


Чиний санаж явах ёстой 25 хайр дурлалын зарчим
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.