Хэт хурдан дур тавьдаг эрчүүд …

1001b0b5e3933c78e04c0a2bc88e5264c9bfadb6a

Сексийн амьдрал сэтгэлзүйд ихээхэн нөлөөлдөг гэдгийг эндээс харж болно. Нэг минут хэртэй хугацаанд бэлгийн ажил хийдэг буюу богино хугацаанд үрийн шингэнээ гадагшлуулах нь бэлгийн сулралын шинж.

Тэгвэл энэ нь ихэвчлэн бэлгийн амьдралаа эхэлж буй өсвөр насныханд тохиолддог. Өсвөр насныхны эрхтэний толгойн хэт мэдрэмтгий байдал, сэтгэл санааны хэт хөөрөлтэй холбоотойгоор хэт хурдан дур тавьдаг байна.

Гэхдээ сексийн байнгын харьцаа, дадал туршлагатай болмогц энэ байдал арилдаг. Харин насанд хүрсэн, бэлгийн тогтмол харьцаанд байдаг эрчүүдэд ийм байдал тохиолдох нь үндсэн хоёр шалтгаантай.

1. Бие махбодийн шалтгаан. Эрүүл мэндийн асуудалтай, эсвэл эрхтэний бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Бие махбодийн хувьд хоёр шалтгаантай байж болно. Эрхтэний толгойн хэт мэдрэмтгий байдал, архаг везикулит гэж байдаг. Энэ нь төмсгөнд үүссэн эр бэлгийн эс болон үрийн шингэний бусад бүрдүүлэгчдийн хуримтлагдаж байдаг үрийн уутанцрын үрэвсэл. Үрийн уутанцрын үрэвсэл нь түрүү булчирхайн үрэвсэлгүйгээр бие даан үүсдэггүй. Бэлэг эрхтэний толгойн мэдрэмтгий байдал нь төрөлхийн ба олдмол байж болно. Олдмол нь баланопостит эсвэл тээрхийн арьсны нарийслын үед тохиолддог.

2. Сэтгэл зүйн шалтгаан. Сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал, анхны азгүй тохиолдлоос тогтсон хямрал бэлгийн амьдрал эхлэх үеийн хэт сэтгэл хөдлөл, айдастай холбоотой. Заримдаа үрийн шингэн хэт хурдан гадагшлах нь зөвхөн хүний өөрийнх нь айдас, болгоомжлолтой холбоотой байдаг.

Судалгаагаар бол бэлгийн хавьтал дундажаар 2 минутаас илүүгүй үргэлжилдэг. Гэвч үүнийг ойлгоогүйгээс олонхи нь хэт хурдан үргэлжилнэ гэхээс айж, гутардаг нь буруу юм. Эрчүүд гар хангалгыг их хийснээс үүдэн үрийн шингэн нь хэт хурдан гадагшилдаг болдог. Гар хангалга их хийснээрээ үрийн шингэн гарахын өмнөх сэтгэл хөдлөлийг бараг хайхардаггүй. Энэ нь яваандаа дур ханахын өмнө төрөх мэдрэмжийг хянах чадваргүй болгодог.

Дээрхээс дүгнэвэл бэлгийн хавьтал нь хүний бие махбодь болон сэтгэл санааны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Сексийн үед эрэгтэй хүн үрийн шингэн ялгаралтаа хянах нь хамгийн чухал юм. Эрэгтэй хүний сэрэл амархан өдөөгдөж хурдан буурдаг бол эмэгтэй хүний сэрэл нь аажмаар өдөөгдөж мөн удаанаар дур ханадаг.


Хэт хурдан дур тавьдаг эрчүүд …
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.