Солонгос гаралтай Америк К-поп од Али

K-поп од Aли нь 1989 оны 5 сарын 30-нд Колорадод төрж Нью Жерсид өссөн тэрээр Солонгосын  бусад  дуучинтай адилгүй эцэг эх нь Солонгос боловч өөрөө америк хүн аж.  Aли нь 2010 онд АНУ-аас Солонгос руу нүүж уран бүтээлийн ажилдаа эрчимтэй орсон байна.

Өмнөд Солонгосын YMC Entertainment болон Warner Music-тэй хамтран ажиллах гарын үсэг зуран ажиллаж байна. Тэр тайзны  Ailee нэрээрээ  алдаршсан бөгөөд тэрээр АНУ-д Muzo Entertainment-тай мөн хамтран ажиллах гарын үсэг зурсанаас харахад түүний кареэр ямар өндөр байгаа нь тодорхой юм.

Анх Beyonce -ийн реалити шоуны ”Halo” хэмээх гайхалтай тоглолтыг үзүүлснийхээ дараа түүний хөгжмийн карьер дээшээ эрс өссөн байна. Түүний дебют дуу  K-pop Hot 100 дууны жагсаалтын эхний 3 дугаарт оржээ. Ер нь Алигийн дуу   хөдөлгөөнт бүжиг ихтэйгийн дээр үзүүлбэр олонтой нь түүнийг салбартаа тэргүүлэхэд онцгой ач тусаа үзүүлсэн гэж хэлж болно. Ийнхүү асар их хөдөлмөр, хичээл зүтгэл гаргасны дүр дүнд өөрийн салбартаа томоохонд тооцогдох хэд, хэдэн шагналын эзэн болж чадсан нь цаашид илүү сайн уран бүтээл хийх урам олсон хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Фэнүүд нь түүний хүчирхэг байдал болон тайзны мэдрэмж өндөртэйг магтан ярицгаадаг. Цаашид түүнийг мэргэжилтнүүд дэлхийн хэмжээний том од болох боломжтой хэмээн хэлсэн байна. Одоогоор бие даасан нэг цомог, 17 клип, 4 EP, 13 ганцаарчилсан дуу клип, 11 дуу бичлэгийг гаргасаны дээр 2017 онд АНУ-ын анхны дебют хийж амжилттай явж байна.

 

 


Солонгос гаралтай Америк К-поп од Али
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.