Эрчүүд бидний биеийн аль хэсгүүдэд “хайртай” вэ?

Хөх, өгзөгнөөс гадна бидний санаанд оромгүй биеийн хэсгүүд эрчүүдийн ухаан санааг балартуулдаг. Гоолингоо чамд хайртын чинь хамгийн хайртай 7 хэсгийг хэлж өгье. Өнөөдрөөс л биеийнхээ тэр хэсгүүдэд илүү анхаарлаа хандуулаарай.

1. Зөөлөн арьс- Эрчүүдийн бүсгүйчүүдээс хамгийн их хайдаг гоо сайханлаг шинж чанар бол зөөлөн арьс. Биеийн галбир л сайхан байвал арьс тийм ч чухал бишээ гэж бодож байна уу? Тэгвэл энэ бодол чинь үнэхээр буруу! Эрчүүдийн өөрсдийнх нь арьс ихэвчлэн барзгар, толигор биш байдаг болохоор тэд эмэгтэй хүний зөөлөн булбарай арьстай биеийг тэврэн хэвтэхдээ туйлын баяртай байдаг.

2. Хэвлий-Бүсгүйчүүд бидний хэвлий дотор ид шид бүрэлддэг. Өөрсдийнх нь бяцхан үрийн анхны гэр болсон зөөлөн хэвлий бол эрчүүдийн хамгийн дуртай хэсгүүдийн нэг. Эрэгтэйчүүд бидний өвөр дээр хэвтэх дуртайн шалтгаан нь зөөлхөн жаахаан бондгор хэвлийг чинь илж суух тааламжтай байдгийнх юм.

3. Шилэн хүзүү-Жонни Депп анх Ванессагийн юунд татагдсаныг мэдэх үү? Сайхан хэлбэртэй хүзүүний ар хэсэгт нь. Тиймээс түүнийхээ хажууд нуруугаараа задгай даашинз өмсөхөөсөө бүү татгалз. Эрчүүд хүзүүний ар хэсгийг үнсэх, үнэрлэх, тэнд хуруугаараа хүрэх маш дуртай. Секси бөгөөд онцгой ялдам мэдрэмж төрүүлдэг.

4. Гар-Гар бол тухайн эмэгтэйн өөртөө хир арчаатай, хир ариун цэвэрч болохыг харуулдаг эрхтэн. Үүнээс гадна гоё хумстай, уран хөдөлгөөнтэй туяхан гар ямар ч бүсгүй хүний дур булаам шинж чанарыг нэмэгдүүлнэ. Японы гейша нарын хувьд эрэгтэй хүнд гарынхаа бугуй хэсгийг харуулах нь дээд зэргийн хүндэтгэлээ илэрхийлж байгаа хэрэгт тооцогддог байж. Өнөөдрөөс гараа илүү арчилцгаая.

5. Нуруу-Эрчүүд нуруунд хайртай. Хотгор нуруу нь биеийн галбирыг тодорхойлогч хамгийн чухал хэсгүдийн нэг. Эрэгтэйчүүд хайртай бүсгүйгээ араас нь тэврэх дуртай нь ийм учиртай. Заримдаа тэр орой унтахаасаа өмнө үсийг чинь урагшлуулж байгаад л нурууг чинь илээд байдаг нь ч бас ийм шалтгаантай. Нуруу хэсгээ цэвэрхэн байлгахын тулд сайтар арчилж, тос түрхэж, хүсвэл ваксаар илүүдэл үсийг нь авж байхыг зөвлөе.

6. Шилбэ-Бүх эрчүүд эмэгтэй хүний хөлөнд дуртай байдаг. Ялангуяа шилбэнд нь. Хэрвээ тэдний урд богино бошинзтой бүсгүй хүн явж байгааг харвал юун түрүүнд шилбийг нь заавал хардаг гэдэгт итгээрэй. Тиймээс шилбээ тэгшхэн, чанга, сайхан хэлбэртэй бас зөөлхөн байлгах нь бидний дур татам байдлыг 2 дахин нэмэгдүүлнэ. Өсгийтэй гутлан дээр тэгшхэн явах нь өлмийний болон шилбэний хэлбэрийг засаж өгдөг.

7. Эгэм-Эцэст нь, эрчүүдийн дуртай сүүлийн хэсэг нь эгэм юм. Энгэр задгайдуу даашинз эсвэл цамц өмсөөд тал мөр нь гарсан байх нь ямар ч эрд үзэсгэлэнтэй харагдаж анхаарлыг нь татдаг. Хэрвээ болзоот залуугийнхаа харцыг булаахыг хүсвэл гарынхаа хуруудаар эгэмээ үл ялиг оролдоорой.

Эрчүүд бидний биеийн аль хэсгүүдэд “хайртай” вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.