Хөхийг чангалж, өргөх цээжний дасгалууд

seks-kadin-iliski-cinsellik-cinsel-yatak-odasi

Бүсгүй хүн бүр л сайхан хөхтэй болохыг хүсдэг. Залуу байхад хөхний хөвсгөр эд жижигхэн байдаг учраас, чанга сэргэр байдаг. Харин хөгширч, жин нэмэхэд хөвсгөр эд болон гадуурх өөхний хэмжээ томорч суларч унжин, хэлбэрээ алддаг юм.

Хэдийгээр сүүлийн үед хөхний өөх багасгах мэс засал дэлгэрээд байгаа ч, заавал биедээ мэс хүргэлгүйгээр цээжний булчингаа чангалах журмаар хөхөө өргөж болно.

Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд цээжний дасгалыг долоо хоногт хоёр удаа хий, дунд нь 2-3 хоногийн завсарлагаатай байвал булчинд чинь амрах боломж олдоно. Дасгал бүрийг 8-10 удаагар 2-3 давталттайгаар хий. Хэрвээ чи урьд нь идэвхтэй хөдөлгөөнөөс хол байсан бол 8—аас эхлүүлэн хийгээд, хэд хоногийн дараанаас ахиулаарай.

Цээжний дасгалтай хамтатган чи бие халаалт хийж эхлэх хэрэгтэй. Биеийн хүчний дасгал нь чиний хөхийг хэлбэржүүлж, чангалах авч бие халаалт нь л /cardio/ жинг идэвхтэй шатаадаг. Эдгээр дасгалыг хийснээр жижиг хөхтэй бүсгүйчүүд ч илүү сэргэр, дүүрэн, товойсон хөхтэй болох боломжтой. Учир нь цээжний булчин хөгжихөд хөхний доод хүрээ тэр чигтээ их биенээсээ хөндийрч, урагш түвхийн ялгарч гарч ирдэг.

1. Уламжлалт суниалт-Суниах нь огтхон ч секси, эсвэл шинэлэг санагдахгүй байгааг мэдэж байна аа. Гэхдээ суниах нь хамгийн шилдэг цээжний дасгал юм. Суниаж байхдаа гараа, толгойгоо, хөлөө зөв байрлуулах нь дасгалыг үр дүнтэй байлгахад хэрэгтэй. Өөрийнхөө биеийн жингээр цээжнийхээ булчинд даралт өгж чангалахын тулд, шалан дээр гараа мөрний хэмжээтэй байрлуулж, толгойгоо шулуутган, өлмий дээрээ босч хэвтэнэ. Эрүүгээ өргөж эсвэл доошлуулж болохгүй. Өөрийнхөө биеийг аажмаар шалтай ойртуулан доошлуул. Биеийнхээ жинг гар, хөлөн дээрээ төвлөрүүлсэн чигтээ 3 тоол. Биеэ өргөж эхний байрлалдаа ор. Анхлан хийж байгаа бол 8-аар 3 удаа суниагаарай. Амархан санагдаж эхэлвэл тоогоо ихэсгэ.

2. Хананы суниалт-Ханан дээр суниах нь шалан дээр суниаснаасаа нэг их дутахгүй үр дүнтэй. Гол нь гараа зөв байрлуулах хэрэгтэй. Гараа мөртэйгөө нэг шугамд байхаар цэх шулуун сунгаж хананд тулна. Толгойгоо цэх байлгана. Жингээ зөв хуваарилахын тулд гар хоорондын зайгаа тэгш байлгаж, түүнээс илүү өргөсгөхгүй байх хэрэгтэй. Алгаа салгалгүйгээр тохойгоо нугалж урагшаа хана луугаа ойртоно.Биеэ хананы тийш түлхэж, нүүрээрээ хананд хүрэх шахтал нь тулна. Эхний байрлалдаа эргэн очиж 8 удаа хийнэ.

3. Цээжний дэвэлт-Хэрэв чи дасгалын клуб дээр хичээллэдэг бол, хөхөө чангалж хэлбэр оруулахад цээжний дэвэлт чамд тус болно. Гэхдээ гэртээ ч хөнгөн жингийн хоёр гантелийн тусламжтайгаар энэ дасгалыг хийж болно. Шулуун түшлэгтэй сандал дээр суугаад хөлөө шалан дээр бүтэн тавьж, мөрний хэмжээтэй зай авна. Нуруугаа цэхлэн чангал. Гар тус бүртээ нэг гантель барин. Тохойгоо үл ялиг нугаласхийн, хоёр гараа урагш мөрний түвшинд аваачиж өргөнө. Урдаа сунгасан гараа хоёр хажуу тийш тэлээд, эхний байрлалд эргэн орно. 5-аар 3 удаа хий.

4. Цээжний шахалт-Цээжний шахалт бол гантельтэй хийх өөр нэг хөх чангаруулах дасгал. Гар тус бүртээ гантель бариад урт сандлан дээр хэвт. Гарын тохойноос дээшхи хэсэг мөртэй нэг шугамд байх ёстой. Тохойг үл ялиг нугалж дээш харуулна. Толгой чинь цэх, хөл чинь шалан дээр бүтэн тавигдсан байх ёстой. Гараа аажуухнаар дээш өргөж, тохойгоо бараг л тэнийлгэн, мөрний хэсгээс давуулна. Гараа буулгаж эхний байрлалдаа эргэн орно. 5-аар дээд тал нь 10 удаа хийнэ.

Хөхийг чангалж, өргөх цээжний дасгалууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex