“Korean drama” буюу Солонгосын жүжигчдээс бас нэгэн алдартай хос мэндэлсэн талаар тус улсын хэвлэлүүд өнөөдөр шуугиж байна. Тодруулбал,
хамгийн сүүлд солонгос кино сонирхогчдыг байлдан дагуулсан “Орчин үеийн Сун Ү Үкүн” буюу “Hwayugi (korean odysey)” киноны гол дүр “Хувилгаан” буюу Жин Сонмигийн дүрийг чадварлагаар бүтээсэн У Ён Сү (Oh Yeon Seo) жүжигчин Ким Бум (Kim Bum)-тай үерхэж эхэлсэн гэнэ. У Ён Сүгийн энтертаймент болох “Celltrion Ent”-аас “Hwayugi киноны зураг авалт дууссаны дараагаас хос болзсон гэсэн бол Ким Бумын энтертаймент болох “Starship Ent”-аас тэд болзооны эхний үе шатандаа яваа хэмээсэн байна.
Эх сурвалж http://www.info.mn