Penelope Cruz нь 1974 оны 4-р сарын 28-нд төрсөн Испанийн гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан олон улсын супер од бүсгүй юм.
Луис Мадридаас гаралтай тэрээр Испаний Үндэсний Консерваторид есөн жилийн турш балетад суралцжээ. Тэрээр мөн жааз болон сонгодог бүжгээр хичээллэхийн зэрэгцээ Нью-Йорк хотод кино театрийн сургуульд суралцсан нь түүний амжилтын үндэс байлаа. Анх 15 насандаа загвар зохион бүтээгчийн тэмцээнд түрүүлж түүний тухай видео бичлэгүүд болон Испанийн телевизээр гаран олны танил болж эхэлсэн байна.
Түүний анх тоглосон кино нь “The Greek Labyrinth” кино юм. 1991 онд энэхүү кинонд тоглосныхоо дараа 1993 он хүртэл кинонд тоглолгүй байсаар “The Age of Beauty” хэмээх олон өндөр настай эрчүүдийн дунд, дөрвөн гайхамшигтай охидын цэрэгт татагдан явсан тухай адал, явдалт кинонд тоглосон нь олон улсын кино шүүмжлэгчдийн анхааралд орж тэр оны шилдэг киноны шагналыг хүртсэн. Түүнээс хойш Крузын алдар нэр мандаж маш олон киноны санал авах болжээ.
Төд удалгүй түүний тоглосон алдарт “The Hi-Lo Country” кино гарч ирэн үзэгчдийг байлдан дагуулжээ. Ийнхүү тэрээр бусдыг бодвол маш хурдан Холливудын нэрт жүжигчин болж чаджээ. Ингээд шилдэг кинонуудад тэр тусмаа романтик инээдмийн кинонд тоглож улам бүр алдаршсаар Matt Damon-той Pretty Horses (2000) кинонд тоглосон нь олон улсын үзэгчдэд амжилттай хүрсэн билээ.
Мөн Жонни Депптэй хамт Blow нэртэй 1970-аад оны үед Америкийн хамгийн алдартай кокайн худалдагч Жорж Жоны амьдрал дээр үндэслэсэн кинонд тоглож дараа нь 2001 “Open Your Eye” кинонд продюссер, жүжигчнээр тоглож дараа нь Tom Cruise хэмээх нэрт жүжигчинтэй харилцаатай болсон байна.
The Dying Animal гэх анхныхаа Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг жүжигчид болох Scarlett Johansson, Javier Bardem нарын хамт тоглосон. Энэхүү кинонд тоглож хоорондоо дотно харилцаа үүсгэснээр Круз ба Бардем нар 2010 онд гэрлэжээ.
Сүүлд Тэрбээр Карибийн тэнгисийн дээрэмчид киноны Депптэй дахин кинионд тоглож тэнгисийн дээрэмчний хүчтэй охины дүрийг бүтээжээ. Круз дараа нь Аллентэй хамтран ажиллаж, Италийн биеэ үнэлэгчийн дүрийг гайхалтай бүтээсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн байна. Энэ мэтчилэн түүний уран бүтээлийн ажил, амжилт одоог хүртэл тасралтгүй үргэлжилсээр байгаа юм.




