Мелания явдалтай нөхрийнхөө талаар ам нээв

b417af1c67285232great
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүүхэнд нугасгүй гэх яриа сүүлийн үед их гараад байгаа. Порно жүжигчин Сторми Дэниелс ярилцлага өгөхдөө Трамптай бэлгийн харьцаанд орж байсан гэдгээ ярьсан билээ. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярих гэтэл янз бүрийн сүрдүүлэг, заналхийлэлд өртөх болсон гэнэ. Түүний ярьсан зүйл үнэн эсэхийг бид хэлж мэдэхгүй. Тэгээд ч Трамп энэ сэдвээр ярихаас зайлсхийж байгаа билээ.

Тэгвэл гэр бүлийнх нь талаар элдэв яриа гарч буйд Тэргүүн хатагтай Мелания Трамп хариу өгөхөөр шийдсэн бололтой. Түүний бие төлөөлөгч Тэргүүн хатагтай нөхрийнх нь шалиг явдлуудын тухай ярьсан хүмүүст ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй гэдгээ онцлов. Гэхдээ хүүг нь энэ асуудалд хамаатуулах юм бол тэвчихгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Меланиягийн туслах Стефани Гришэм твиттерт “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн шуугиант мэдээлэл тараах дуртай гэдгийг би мэднэ. Тэгвэл би хүмүүст нэг зүйлийг анхааруулмаар байна. Хүүхдийн нэр энэ асуудалд ямар нэг байдлаар холбогдох ёсгүй шүү” гэж бичжээ. Мелания Трамп нөхрийнхөө шалиг явдлуудын талаар ямар нэг зүйл хэлэхээс ийнхүү татгалзжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


Мелания явдалтай нөхрийнхөө талаар ам нээв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.