Хаврын салхинаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?

Screen Shot 2015-11-23 at 10_27_56 AM

Хэт хуурайшилттай, салхитай хаврын улиралд арьсандаа анхаарал тавьж хамгаахгүй бол хурдан хатах, хуурайших, хогжруултах улмаар амархан үрчлээтэж эхэлдэг. Энэ үед арьсаа та дараахь байдлаараа арчилж амраагаарай

    • Ундаа, ус, цай зэргийг зохих хэмжээгээр ууж, биеийн доторх усны хэмжээгээ хангалттай байлгаарай. Байнга усанд орох, нүүрээ угаах зэрэг нь арьсанд нөлөөлж чийглэг байлгаж чадна. Үүнээс гадна, нүүрээ уураар үлээлгэж байвал онцгой сайн.

    • Нар салхинд арьсны шим тэжээл алдагдаж, сэвтэж хогжруутсан арьсны эсийг нөхөн сэргээх шаардлагатай. Оройн арван цагаас үүрийн 4 цагийн хооронд арьс сэргэх хамгийн таатай үе байдаг тул энэ үед заавал унтаж арах нь арьсанд тань ч бас амралт болдог.

    • Витамин ихтэй шинэ соргог ногоо, жимс, өндөг болон зөгийн бал зэрэг нь арьсны солилцооны чадавхыг нэмэгдүүлнэ.
    • Өглөө бүр нүүрний булчин, цусан судлын чиглэл дагуу хоёр гараараа алгуурхан хэдэн минут илж байвал цусны эргэлт болон эсийн ялгаралд сайн бөгөөд арьсны тосыг ч нэмэгдүүлэх юм.

           Хамгийн чухал нь нүүрээ цэвэрлэх, арьсны арчилгаа юм. Гэрийн буюу энгийн нөхцөл дэх арьс арчилгаа нь өглөө болон оройных гэж хуваагддаг. Үе шат бүр нь дотроо цэвэрлэгээ, сэргээлт, эрчимт арчилгаа, хамгаалалт гэсэн хэсгээс бүрддэг. Арьсыг саван ашиглалгүйгээр өглөөд гель, эсвэл угаагч шингэнээр, оройдоо үүн дээр цэвэрлэгч сүүн цэвэрлэгч нэмэн цэвэрлэж байх нь хамгийн зохистой гэж үздэг. Өглөө, эсвэл орой гэж ялгалгүйгээр сэргээлтийг цэвэрлэгээний дараа хийх ёстой. Эрчимтэй арчилгаа гэдэг нь өглөөд өдрийн тос, оройд нь шөнийн тос хэрэглэхийн хэлдэг. Өдрийн тос нь арчилгаанаас гадна нүрний арьсныг нарын туяанаас хамгаалах, нүүр будалтын суурь болох гэсэн давхар үүргийг гүйцэтгэж байдаг. Нүүрний өдөр тутмын арчилгаанаас гадна арьсыг сэргээн залуужуулах нөлөө үзүүлдэг бусад арга гэж бас байдаг.

Хаврын улиралд масктай нөхөрлө

Хуурайших, наранд түлэгдэх, нүүрний арьс өнгө алдах, цэгтэн улайх, зовхины дор хөхрөх зэрэг олон асуудлыг тус тусад нь, эсвэл хавсруулах шийдэх нь арга нь нүүрний маск юм.


Хаврын салхинаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.