“UBS”телевизийн хөтлөгч П.Одгэрэл өөрийн гэсэн хувцаслах имижтэйгээрээ хөтлөгч нар дундаа дээгүүрт бичигдэнэ. Тэрбээр хөтлөгч болоогүй бол загвар зохион бүтээгч, эсвэл зураач болох байсан хэмээн ярьсан удаатай. Багаасаа зурах авьяастай байсан түүнд өөрийн имижээ бүрдүүлэх нь амар байж болох юм. Түүнчлэн тэрбээр өөрийн гэсэн хувийн дизайнертай гэж хэлж болно. Учир нь түүний төрсөн эгч нь “Cashmer eWork shop” брэндийг үндэслэгч дизайнер учраас дүүдээ дэгжин даашинз хэд л бол хэдийг урлаж өгдөг гэнэ лээ. Тиймдээ ч Одко эгчийгээ өдөр бүрийг минь өнгөлөг болгодог хэмээдэг юм билээ.
Эх сурвалж http://www.info.mn