ЭХНЭРИЙНХЭЭ “ЗОВЛОНГ” ОЙЛГОСОН НЬ:

 19109

Манай эхнэр эмнэлэгт хэвтэж байгаа юм л даа. Гэр орны хамаг ажил толгой дээр минь бууж ирсэн гэх үү дээ…

Тиймээс, ажлаа тараад замаараа дэлгүүр орж, жаал жуул идэх уух аваад гэртээ орж ирлээ. Муурныхаа 00-ийг бушуухан цэвэрлэж авав. Буцаж гараад хүүхдүүдээ сургуулиас нь авав. Гэрийн даалгавараа хийхэд нь туслав. Дараа нь оройн хоол хийж бүгдий нь хооллов. Аяга тавгаа угааж тавиад, тоосоо гялс соруулав. Тэгээд хүүхдээ оронд нь оруулчихаад муураа хооллов. Угаалгын машинаа цэнэглэв.

Угаалгын машин эргэлдэж байх зуур гэр орноо жаахан цэгцлэв. Зурагт, компьютер асаах ч зав гарсангүй. (Энэ мэтээр үргэлжлээд байвал, зав л гарвал элдвийн сериал үзэж нулимс дуслуулдаг болох байх… бурхан минь). Тэгээд орондоо оров. Шөнийн нэг цаг болж байна. Хөл гар янгинаж байна гэж жигтэйхэн. Бас нуруу өвдөөд хариугүй тасрах нь ээ… Ядаж байхад маргааш өглөө эрт босч хүүхдүүдээ давтлаганд нь хүргэж өгнө. Нойр хүрэхгүй хэвтэж байхдаа нэг ийм “зураг” төсөөлж бодов:

Эхнэр шөнө дунд нилээн халамцуу амьтан гэртээ ирж байна. Сугандаа ганц хоёр шил пиво хавчуулчихаж ээ, гөлийчөөд…

Орж ирэнгүүтээ шууд зурагт асааж, дууг нь хамаг чанга дээр нь тавина (хүүхдүүд унтаж байхад шд). Тэгээд гал тогооны өрөөнд ороод “Энэ гэрт чинь идэчихмээр юм байна уу, хөөш!” гэсээр тогоо шанаг тачигнуулна.

Гал тогоонд хэсэг сууна. Авчирсан шар айргаа задлаад, шууд шилнээс нь гударна. Хажуугаар нь тамхиа уугиулна. Тэгээд юугаа ч бодож суудаг юм бүү мэд… үе үе морь янцгаалах мэт инээх нь зэвүү хүрмээр…

Дараа нь тамхины өмхий утаа, хир хөлс ханхалуулсаар орондоо орж, хүн унтуулахгүй татаж чангаана…
Улаан нүүрэн дундуур нь алгадаад авмаар санагдсан гэж…

Орчуулсан: Ука Өлзийбат


ЭХНЭРИЙНХЭЭ “ЗОВЛОНГ” ОЙЛГОСОН НЬ:
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex