Том Круз, Кэти Холмс нарын хамтын амьдрал салалтын гэрээгээр саяхан дууссан. Одоо тэд өөр өөрийн мөрийг хөөж эхлээд байна. Том Крузэд саентологи шашны багш нар нь эхнэр хайж байх хооронд тэрбээр өөрөө сувиллын эмнэлэгт хэвтэж байгаа аж.
Харин Кэти Холмс загвар, киноны салбарт хүч үзэж байгаа бөгөөд хуучин найз залуугаа эргүүлж байгаа сурагтай. Өсвөр насныханд зориулсан цуврал кинонд хамтдаа тоглож байсан Крис Клейн нар хайр сэтгэлтэй байсан юм. Тэд сүй тавьж байсан ч хуримаа хийгээгүй ажээ. Бүтэлгүй хайрынхаа дараа Кэти Холмс өөрөөсөө хамаагүй ах Том Крузтэй гэрлэсэн билээ.
Кэти, Крис нар уулзалдаж байгаа талаар дотны найз нь ярьсан байна. Гэхдээ Кэти одоогоор охиноо Кристэй танилцуулаагүй байгаа гэнэ.
М.ДАВАА /info.mn/