Ө.Содгэрэл дэлхийн олон оронд зохиогддог шоуг Монголдоо зохион байгуулах эрхийг авч, “Mongolia`s Next Top Model” шоуны ерөнхий продьюсероор ажилласнаар нь олон нийт мэднэ. Тухайн үед Ө.Содгэрэл шоунаасаа илүү олны анхаарлыг татсан гэж хэлж болно. Тэгвэл энэ бүсгүй цагтаа загвар өмсөж, топ модел Д.Болормаатай хамт “Еластин” шампунь рекламдаж явсан нэгэн. Гэсэн хэдий ч уртаашаа ганц шампуний рекламанд тоглов уу үгүй юу хурим хийн сураг алдарсан билээ. Тэрбээр Зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү З.Тэмүүний гэргий юм. Өдгөө тэрбээр “Хаан” банкны рекламанд тоглож, өмсөж зүүснээрээ бүсгүйчүүдийн нүдийг хужирлах болжээ.
Эх сурвалж http://www.info.mn