Puujee Ineemseglel хуудаснаас
Амрагийн явдал амьдралын замд бишгүй л биз…
Аалгүй хүүхэн шунхан уруулаар алсаас үнсэлт илгээгээ л биз…
Зүсний гоод дурлаж татагдаагүй болохоор миний амраг…
Зүрхний бичээс өөрийн хайраа гундаахгүй л дээ…
Хүний хүүхний наалинхай аалинд хэсэг зуур хөглөгдөө л биз…
Хөнжилд шургалтлаа түүний минь зүрх бишгүй саадыг туулна…
Хөлдөө тээглэсэн нөхрийнх нь гутлыг хараад миний амраг…
Хөлсөө арчаад өөрийгөө зэмлээд буцчихна аа…
Нүд л болсон хойно зөндөө л гэмтэй байдгаас хойш…
Нүцгэн үнэнээс давуулж цээрлүүлээд юугаа хийх вэ…
Харцанд торсоноо дагаад ямар явчих биш!…
Хайраар гинжилчихээд… одоо бас харцыг нь цагдаад яанам…бэ төвөг зүгээр
Эх сурвалж http://www.info.mn