Фантастик продакшны үүсгэн байгуулагчдын нэг М.Баярбат карьер өндөртэй жүжигчдын тоонд зүй ёсоор орж байгаа нэгэн. Сүүлийн хэдэн жилүүдэд нэлээд уран бүтээлд дүр бүтээснээс өдгөө “Маш нууц-2” буюу “Байтаг богд” УСК нь одоо ч үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Тийн нэр хүнд өндөр байгаа уг залуу жүжигчнийг хувцасны брэндүүд өөрсдийн нүүр царай болгохоор санал тавьж байгаа бололтой. Тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа энэ өдрийн мэндийг дэвшүүлээд “Ninjee`s Tailor”-ийн зураг авалтын зурагнаасаа нийтэлсэн нь олонд хүрж байна. Түүнийг олон хүн сайхан залуу хэмээн магтсаны дунд жүжигчин Алдармаа “вааа гоё залуу шүү” гэсэн харагдана лээ.




