Хөтлөгч П.Анужин өөрийнхөө “МонГал Товчоон” нэвтрүүлгийг хийгээд тун ч завгүй яваа нэгэн. Түүний хажуугаар гэрийн эзэгтэйн ажлаа гүйцэтгэн группынхээ хүмүүст зөв хооллолтын тухай зөлөгөөг өгч яваа тэрээр “Тархиа хуурах арга”-аас хуваалцжээ. Тархи болж буй бүхий л үйлдлийг байгаагаар нь хүлээж авдаг бөгөөд ердөө ганцхан үйлдэлд хууртдаг гэнэ. Энэ тухай тэрээр “Тархи ганц үйлдэлд хууртдаг юм гэнэ ээ. Амны хайрцгаа, уруулаа инээмсэглэж байгаа байрлалд оруулахад аз жаргалын даавар ялгарч эхэлдэг тухай Станфордын эрдэмтэн бичсэн байсан. Инээмээргүй байсан ч уруулаа инээмсэглэж байгаа мэт болгоод үздээ. Инээмсэглэл төрнө! Өдөржин инээмсэглэн алхахад нэг сайхан юм заавал ирдэг!” хэмээжээ. Та жаргалтай байгаа учраас инээж байгаа юм биш, ердөө л инээж байгаа учраас аз жаргалтай байгаа юм. Та туршаад нэг үзээрэй.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn