Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс

Бид зурагт, сэтгүүл, зарлалын самбар, тайзан дээрх загвар өмсөгчдийг хараад тэдний гоо үзэсгэлэн, амар амгалан амьдралд нь атаархах сэтгэл төрдөг шүү дээ. Өнөөгийн нийгэмд бид царай зүсээр л бүх зүйлийг дийлж, хялбархан амьдрах боломжтой гэж итгэх болсон. Бүр гадаад байдалдаа багахан зэргийн өөрчлөлт хийхийн тулд хичнээн мянган долларыг мэс засал, хоолны дэглэмд зориулах болжээ.

Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс

Загвар өмсөгчдийг хэн ч гаднаас нь хараад ямар их зовлон туулж байдгийг тэр бүр мэддэггүй. Харамсалтай нь, загварын салбар харагдаж байгаа шигээ амархан биш ажээ. Тэгээд бүр энэ талаар нь саяхныг хүртэл олон нийт огтхон ч төсөөлдөггүй байсан нь харамсалтай. Ингээд загварын салбар дахь хар бараан амьдралыг хүргэе.

1 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хараа хяналтгүй орхих

Ихэнхи тохиолдолд моделиуд дөнгөж 13 настайгаасаа эхэлж энэхүү салбарт орсон байдаг. “Girl Model” хэмээх нэртэй баримтат кинон дээр 13 настай Надя охин Сибирьт зохион байгуулагдсан шалгаруулалтын үеэр сонгогдох болно. Тэр ганцаархнаа Япон руу нисэж, өөрийгөө 15 настай гэж худал хэлдэг. Учир нь тэндхийн насны хязгаарлалт нь 15-аас дээш байсан юм. Надяг хэт задгай хувцаслахыг шаардаж, нүүрийг нь будаж, камерийн өмнө сээтэгнэсэн, өдөөн хатгасан зогсолт авахыг хүчлэнэ. Харамсалтай нь ямар нэг хууль ёсны гэрээ хэлцэл хийгээгүй учраас хэн ч үүнийг тоохгүй өнгөрнө. Үүнээс гадна загварын шоуны тайзны ард загвар өмсөгчид стилист, дизайнар, зурагчид, сэтгүүлчдийн өмнө хагас нүцгэлэх явдал олонтаа. Тэдэнд хувийн орон зай гэж үгүй бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүдийг хүртэл өдөр бүр энэ мэтээр хардаг байна. 2013 оныг хүртэл Нью-Йоркийн Хөдөлмөрийн газраас энэ талаар ямар нэг арга хэмжээ авч байгаагүй юм. Харин 2013 онд энэ салбарт ажилладаг хэд хэдэн хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл тархжээ. Гэвч энэ хэргийн дараа ч тэдэнд зөвхөн ажиллах хууль ёсны эрх авах болон 4 цаг тутамд амарч байх эрхийг л олгосон байна. Мэдээж хэрэг насанд хүрээгүй хүүхдийг уруу татах асуудал одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс undefined

2 Ядуурал, өр зээл

Дийлэнхи хүмүүсийн бодлоор алдартай супер моделиуд дэлхийг тойрон аялаж, дээд зэрэглэлийн орон сууцанд амьдарч, жинхэнэ жаргадаг байх гэж боддог. Харин бодит байдал дээр загвар өмсөгчдийн маш бага хувь нь л ийм азтай байдаг гэнэ. Уг салбарт дөнгөж хөл тавьж байх үедээ тэд агентлагынхаа эзэмшдэг байранд бусад олон охидын хамт чихэлдэн амьдардаг байна. Охидыг нэг дор бэлтгэж байж ямар нэгэн шалгаруулалтанд оруулдаг юм. Ихэнхидээ нэг өрөөнд давхар орон дээр тэд хамтдаа унтдаг. Үүгээр ч зогсохгүй ажлаа хийгээд цалингаа авах гэхэд түрээс, аялал, замын зардал зэргийг агентлагаас нь суутгаж авдаг ажээ. Залуухан моделиуд ингэж амьдархаас залхаад болих дээрээ тулахад тэд ихэнхидээ агентлагтаа өртэй хоцордог байна. Хэрвээ тэд үргэлжлүүлэхийг хүсвэл илүү их мөнгө хэрэгтэй, харин агентлаг нь мөнгө зээлэхдээ хүүтэй өгнө. Энэ бүх өрнөөсөө гарч, амжилтанд хүртэл нилээд хэцүү зүйлийг туулж өнгөрүүлдэг байна.

Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс Ядуурал, өр зээл

3 Хөлсгүй ажиллах

Цахим сүлжээ эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хэдхэн хөөрхөн гарсан зургаа авхуулахад хангалттай биш юм. Ихэнхи охид загвар өмсөж эхлэхээсээ өмнө Инстаграм хуудас хөтлөн явуулах болжээ. Учир нь цахим орчинд олон дагагчтай байх нь загварын ертөнцөд хөл тавьж, ажилд ороход нь тус дэм болдог байна. Зарим компани л гэхэд Инстаграмаар дамжуулан мэргэжлийн бус моделиудыг элсүүлж авдаг байна. Гэвч энэ нь нэг ёсондоо охид нэрд гарахын тулд үнэгүй ажиллаж байна гэсэн үг юм.

Зарим тохиолдолд, моделиудын хамтран ажиллаж байсан загвар зохион бүтээгч нь алдартай болвол тэдэнд ашигтай байдаг байна. Учир нь зарим охид эхлээд хувцсаар цалинждаг байсан бол яваандаа зохион бүтээгч нь нэрд гараад олонд танигдсан тохиолдолд сайн цалинжуулах жишээтэй.

Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс Хөлсгүй ажиллах

4 Бэлгийн хүчирхийлэл

Загварын салбарт гарсан томоохон дуулиан шуугиануудын нэг бол “American Apparel” хувцасны брэндийн үүсгэн байгуулагч Дов Чарни (Dov Charney) зураг авалтанд оролцож байсан загвар өмсөгчид болон үйлдвэрт нь ажилладаг эмэгтэй ажилчдад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн явдал байлаа. Тэрээр охидыг хагас нүцгэн болон нүцгэн зургаа авхуулах, дахин ажиллах хүсэлтэй байвал өөртэй нь унтахыг шаарддаг байсан байна. Энэ бүхэн ил болсны дараа түүнийг захиралын албан тушаалаас нь халжээ.

Насанд хүрээгүй моделиуд хүртэл ажил олгогч, хамтран ажиллагсдынхаа бэлгийн дур хүслийг хангах хэрэгсэл болсоор байна. Учир нь тэд дунджаас өндөр, мөн нүүрээ будаж, дизайнарын хувцас өмсхөд яг л том болсон хүүхэн шиг харагддаг. Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс undefined

5 Мэс ажилбар хийлгэхийг шаардах

Өмнөд Солонгос улсад нүдэндээ давхраа хийлгэж, барууны хүүхнүүд шиг төрхтэй болох нь загвар өмсөгч, алдартнуудын хувьд зайлшгүй шаардлагатай гэнэ. Гоо сайхны мэс заслийн талаар бага ангид байхаасаа л сонсож өссөн хүүхдүүдэд энэ нь өдөр тутмынх нь амьдралын нэг хэсэг болжээ. Загвар өмсөгч, олны танил биш хүмүүст ч ажилд ороход “хангалттай хөөрхөн” байх бичигдээгүй дүрэм бий.

“Keeping Up with the Kardashians” шоуны эгч дүүс Кендал болон Кайли нар гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдгийг бид бүгд мэдэх бөгөөд тэд одоо үеийн хүүхдүүдийн харж, үлгэр дууриалал авдаг хүмүүсийн нэг болжээ.

Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс Мэс ажилбар хийлгэхийг шаардах

6 Өөрчлөлт, шинэчлэлт

Загвар гэдэг үргэлж өөрчлөгдөж байдаг тул загвар өмсөгчдийн төрөлхийн царай төрх асар богино хугацаанд моодноос гарах тохиолдол олон байдаг байна. Сүүлийн үед өвөрмөц төрхтэй, эрлийз царайтай загвар өмсөгчид их нэрд гараад байгаа бол хэдхэн жилийн өмнө гэхэд тэдэнд ажил олоход асар хүндрэлтэй байсан байна.

2015 онд Ариана Мияамото (Ariana Miyamoto) хэмээх холимог арьстай бүсгүй Дэлхийн миссийн тэмцээнд Японоос оролцон, түрүүлж байжээ. Хэдийгээр түүний үзэсгэлэнтэй байдлыг олон хүмүүс шагшин магтдаг ч зарим хүмүүс түүнийг жинхэнэ Япон хүн биш хэмээн гадуурхсан хэвээр байна.

Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс Өөрчлөлт, шинэчлэлт

7 Мансууруулах бодисыг хүчээр хэрэглүүлэх

Загвар өмсөгчид туранхай байхыг тулд кокейн татдаг гэсэн ойлголт олны дунд тархсан байдаг. Харамсалтай нь энэ нь үнэнд тун дөхнө. Бараг бүх загварын шоунууд дараа нь томоохон үдэшлэг зохиодог байна. Та төсөөлөөд үздээ. Таныг томоохон арга хэмжээ үдэшлэгт урьж байна гээд…Та татгалзаж чадах уу?

Харамсалтай нь мансууруулах бодис худалдаалагчид загварын шоуны эргэн тойронд байсаар л байна.

“Calvin Klein” брендийн модел Кэйли Чабот (Kayley Chabot) 13-хан настайдаа анх загварын салбарт хөл тавьжээ. Агентлагаас түүнийг ташаа хэсгээрээ 6см багасгахыг шаардсан бөгөөд тэрээр үүнээс хойш хоол идэхээ больсон байна. Тэрээр 17 насандаа загварын ертөнцөөс холдсон бөгөөд үүнд нь мансууруулах бодисны хэрэглээ, буруу хооллолт зэрэг нөлөөлсөн гэжээ.

Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс Мансууруулах бодисыг хүчээр хэрэглүүлэх

8 Хууран мэхлэлт

Загвар өмсөгч болох гэсэн мөрөөдөлтэй охид бүсгүйчүүд хүний наймааны золиос болох тохиолдол их байдаг. Мяамигын цагдаа асан нэгэн эр цахим сүлжээнд загвар өмсөгч болохыг хүссэн охидыг шалгаруулж авна гэсэн зар тавьж, тохирсон газраа уулзаад, тэднийг ирэхээр нь ухаан алдуулж, камерын дуранд хүчиндэж, бичлэг болгон үлдээдэг байжээ. Уг хэргийг үйлдсэн хүмүүсийг барьж, зохих шийтгэлийг хүлээлгэсэн боловч ижил төрлийн гэмт хэргүүд маш түгээмэл гарсаар байна.

Хамтран ажиллах агентлаг олсон хэдий ч загвар өмсөгчид хууран мэхлэлтэнд өртсөөр л байна. Загвар өмсөгчид биеэ даан гэрээ байгуулдаг бөгөөд уг байгуулсан гэрээ нь зөвхөн агентлагын талд илүү ашигтай заалттай байдаг аж. Нэг ёсондоо агентлаг загвар өмсөгчийн орлогоос тодорхой шалтгаангүйгээр мөнгө суутгах, ашигийн дийлэнх хувийг авах зэргээр загвар өмсөгчид засгийн газраас олгосон ажиллах эрх, хамгаалалтыг хүртхээс сэргийлдэг байна. Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс undefined

Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс Хууран мэхлэлт

9 Нэг см ч чухал

Моделиуд биеэрээ хоолоо олж иддэг гэдэг бол үнэхээр үнэн. Жинсэн өмд нь бага зэрэг барихад л тэд ажлаа ч алдаж магадгүй гэнэ. Учир нь тэд яг таарсан, төгс исгэлттэй хувцас өмсөж, тайзан дээр алхах ёстой байдаг учраас тухайн ажил олгогчтой ажиллаж байгаа үедээ биеийн хэмжээгээ хадгалах дүрэмтэй байдаг байна. Хэрвээ тухайн модель ганц, хоёрхон см нэмж, хассан байвал тухайн загвар зохион бүтээгчтэй дахин хамтран ажиллах боломжгүй болоход хүртэл хүргэдэг. Энэ дарамтын улмаас моделиуд жингээ хасахын тулд зориудаар бөөлжих, идэхээ хорих зэрэг эрүүл мэндэд хортой үйлдлүүдийг хийдэг байна.

Энэ бүхэн загвар зохион бүтээгчийн хатуу сэтгэлтэй холбоотой бус харин энэ салбарын үнэн төрх юм. Олон зуун охид шалгаруулалтанд орж, ердөө хэдхэн нь л сонгогддог. Дизайнеруудын хувьд цаг хугацаа ойртсон үед хувцсаа дахиж исгэж байснаас таарсан биеийн хэмжээтэй модел руу залгахад л хангалттай юм.

Зарим охид хавагнаж хэдэн кг нэмэх, сарын тэмдэг ирсэн үед нүүрэн дээр нь батга гарч, хуурайших зэрэг зүйл болдгыг санаарай. Ихэнхи моделиуд үүнээс сэргийлэхийн тулд сарын тэмдгээ зогсоох хүртэл арга хэмжээ авдаг гэжээ. Энэ бүхэн удаан хугацаанд үргэлжлэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ирээдүйд хүүхэдтэй болоход хүртэл саад учруулах болно.

Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс Нэг см ч чухал

10Хугацаа дуусах

Загварын ертөнц охидыг бага насанд нь элсүүлдэг ч карьер нь дуусах нас нь хамаагүй эрт байдаг. Моделуудын ихэнхи нь загвар өмсхийн тулд ахлах сургууль, коллежд сурах насаа өнгөрөөдөг. 25 хүрээд ирэхээрээ загвар өмсхөөс өөр юу хийж амь залгуулах вэ гэдэг нь тэдний хувьд асуудал болдог. Загвар өмсөгчид 30 хүрээд ирэхэд ажлын олдоц муудаж, “классик” буюу “хөгшин” моделын тоонд ордог байна.

Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс undefined

Эх сурвалж: CAAK.MN

Загварын ертөнцийн олны нүднээс далд болдог хар бараан зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.