Dolce & Gabbana брэнд эзэдтэйгээ хамт авсанд орно

6a93b2_dolce_gabbana_2_x974Италийн алдартай загвар зохион бүтээгчид болох Долче, Габбана нар саяхан Италийн “Corriere della Sera” сонинд ярилцлага өгчээ.

Тэд уг ярилцлагадаа өөрсдийн бүтээсэн D&G (Dolce & Gabbana) брэндийг хэнд ч худалдахгүй, хэнд ч өвлүүлэхгүй, өөрсөдтэйгээ хамт үхүүлнэ гэсэн байна.

55 настай Габбана “Бид үхвэл бүтээл маань ч үхнэ. Японы ч юм уу нэг дизайнер D&G-ийг хийж эхлэхийг би хүсэхгүй байна” гэж хэлжээ.

Тэд өөрсдийн брэндийг 1985 онд анх үүсгэн байгуулж байжээ. Ижил хүйстэн дизайнерууд хамт амьдардаг байсан ч 2004 онд салсан юм.

Одоо 59 настай Долче брэндийг нь худалдаж авах олон саналаас тэд татгалзсаныг ярьсан байна. Тэрээр “Чамд энэ дэлхийн бүх мөнгө байлаа ч эрх чөлөөгүй бол яах юм бэ? Чи мөнгөө аваад авсанд орж чадахгүй шүү дээ” хэмээн ярьжээ.

Габбана “Би маш завгүй ажиллаж байна. Мөнгөтэй болох эсэх нь надад сонин биш, миний гол зорилго бол амжилт” гэж ярилцлагын үеэр хэлсэн байна.

Тэд хэдийгээр тусдаа амьдарч, романтик харилцаагүй болсон ч уран бүтээлийн тал дээр тэдний дунд онцгой хэлхээ холбоо байдгийг мөн хэлжээ.

Эх сурвалж: The Guardian


Dolce & Gabbana брэнд эзэдтэйгээ хамт авсанд орно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex