Загастай хоол хийхдээ заавал санах 14 зүйл

wild-pacific-king-salmon-300x200

Үхэр, хонь, тахиа, гахайн махыг бодоход загасны махаар тэр бүр хоол хийгээд байсан туршлага эзэгтэй нарт байдаггүй. Хэрвээ загасны махаар оройн хоол бэлдэхээр болсон бол юу юуг мэдсэн байх ёстой гээч!

1. Эхлээд усаар дүүргэсэн саванд загасаа хийгээд үз. Хэрвээ хөвж байвал муудсан, живж байвал шинэ загас гэсэн үг.

2. Загас шарах явцад гардаг эвгүй үнэрийг дарахыг хүсвэл төмс хальслаад нимгэн зүсч хамтад нь шараарай.

3. Загасны шөл хийх гэж байгаа бол анх усаа хийхдээ л давсыг нь хийнэ.

4. Шарж байх явцад бутарч, хэсэгчлэн хуваагдахаас сэргийлэхийн тулд амталсныхаа дараа 15 минут хүлээж байгаад шараарай.

5. Загасаа шарж байхдаа хайруулын тавагтай тос руу бага зэрэг давс хийвэл шаржигнасан зажлууртай болдог.

6. Загасны хайрсыг хялбар цэвэрлэхийг хүсвэл цагаан цуу шүршиж өгөөрэй.

7. Хөлдөөсөн загасаар хоол хийх гэж байгаа бол эхлээд хүйтэн усанд хийж дэвтээгээрэй. Халуун ус хэрэглэж болохгүй шүү.

8. Хэрвээ том загасаар шөл хийх гэж байгаа бол усаа буцалсны дараа биш, хүйтэн байхад нь хийж буцалгана.

9. Загасаар хоол хийхдээ галаа бага хэм дээр байлгах хэрэгтэйг анхаарах хэрэгтэй. Шөл хийж байхдаа эхлээд буцалсны дараа хэмийг нь багасгаж зөөлөн галаар болгоорой.

10. Загас цэвэрлэх, зүсэх явцад гараас гулгаад байвал гартаа давс түрхчих.

11. Хатуу хайрстай загасыг цэвэрлэхдээ хүйтэн ус тосгуур луу гоожуулаад доор нь загасаа ногоо үрэгчээр үрж хайрсыг нь цэвэрлэнэ. Үүний дараа мөн л гоожуулсан усны доор сүүлнээс нь толгой хүртэл цэвэрлэвэл илүү хялбар бас хурдан дуусна.

12. Загас шарахдаа тос бага хэрэглэ. Ингэвэл илүү сайн шарагдаж, амттай болдог. Бас хоёр, гурван хэсгээр нь хайруулын таваг дээр шарах бол хооронд нь нийлүүлж болохгүй шүү.

13. Хийж идсэн загасны махтай хоол чинь илүү гараад үлдчихвэл 1-2 хоногоос илүү хугацаатайгаар хадгалж болохгүйг мөн сануулъя.

14. Хэд хэдэн төрлийн загасны махыг хольж шөл хийвэл илүү амттай болдог.


Загастай хоол хийхдээ заавал санах 14 зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.