Ухаантай хүмүүс яагаад хайр сэтгэлдээ азгүй байдаг вэ???

Царай зүс, бие хаа, мэдлэг боловсрол, ажил төрөл гээд л юм юмаараа хэн хүнээс дутахааргүй ганц бие хүнийг хараад танд гайхах сэтгэл төрж байсан уу? Зарим нь түр хугацаанд ганцаараа байж болох ч, удаан хугацааны туршид ганцаараа байсаар ирсэн хүмүүс ч бас бий. Тэгвэл гол учир нь тэд бусдаас илүү ухаантай, өвөрмөц сэтгэдэг, аливааг ондоогоор хардагт байдаг гэнэ шүү. Ингээд тэдний дотоод ертөнцтэй танилцацгаая…

1. Өөрийн болон бусдыг сэтгэлийг боддог

Ухаалаг хүмүүс сийрэг толгойтой, дүгнэлт гаргахдаа гаргуун байдаг. Энэ нь нэг талаараа давуу талтай ч, нөгөө талаасаа тун хэцүү зүйл юм. Учир нь тэд дотно харьцаанд асуудал үүсэв үү, үгүй юу элдэв төвгөөс зайлсхийхийн тулд шууд зугтаж орхидог. Ямар нэг үл ойлголцол гарлаа, маргаан үүслээ, харин маргааш нь уучлаарай бид нэг нэгэндээ тохирох хүмүүс биш юм байна гэж хэлнэ. Ингээд л болоо.

2. Сэтгэлээ нээхдээ удаан

19374

Тэдний тархи зогсолтгүй ажиллаж байдаг тул бүхий л жижиг сажиг зүйлийн ардах учир шалтгааныг олохыг хичээн, бясалгаж явдаг. Үүнээс болоод бусдад өөрийн сэтгэлийг нээхдээ тааруу болж орхидог ажээ. Тэд дотно харилцаа тун эрсдэлтэй болохыг мэддэг тул шаардлагагүй үед ч гэсэн тайван, тусгаар хүмүүс шиг сэтгэгдэл төрүүлдэг байна.

3. Туршлагаа мартдаггүй

Ухаалаг хүмүүст тулгардаг бас нэгэн бэрхшээл. Өмнөх харилцаанууд бүтээгүй байлаа гээд шинэ харилцаа адилхан дуусах ёсгүй шүү дээ. Харин тэд үүнийг ойлгож чаддаггүй. Салалт ямар хүнд хэцүү байсныг тэд маш сайн санаж байдаг тул өөрийн мэдэлгүй одоо хамт байгаа хүнээ бас адилтган боддог ажээ.

4. Тэдний сонголт

Ганцаараа байх нь тэдний сайн дураараа гаргасан сонголт. Үнэн шүү. Ухаалаг хүмүүс “өөрийн биш” хүнтэй хамт байснаас ганцаар байхыг илүүд үздэг. Энэ нь тэдний сайтар бодож төлөвлөсөн шийдвэр юм. Тэд ихэнх тохиолдолд ганц бие байдаг бөгөөд зөвхөн өөрөө өөртөө харъяалагдахыг хүсдэг, мөн ийм байснаараа жаргалтай байдаг хүмүүс ажээ…


Ухаантай хүмүүс яагаад хайр сэтгэлдээ азгүй байдаг вэ???
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.