Том нүд, дэрвэгэр сормуус, манин төрх…Твигги

 

Твигги магадгүй хамгийн намхан загвар өмсөгч байх. Гэхдээ тэр хамгийн өндөр амжилтад хүрсэн супер модель юм. Том нүд, дэрвэгэр урт сормуус, богино үсний засалт, хэтэрхий туранхай биетэй түүнийг загварын ертөнц тийм ч уриалгахан хүлээж аваагүй. Загварын хүрээнийхэн түүнийг манин төрхтэй хэмээн халгаагаагүй аж. Гэвч 17 настай Твигги мөнөөх л богино үсний засалт, урт дэрвэгэр сормуус, хэтэрхий туранхай чигээрээ “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсанд зургаа гаргуулахад хэн ч түүнийг гоочлоогүйгээр үл барам 1960-аад оны залуусын үлгэр дууриал, бэлгэ тэмдэг хэмээн нэрлэж байв. Бусдад таалагдахын тулд өөрийгөө өөрчлөлгүй, харин ч буй чигээрээ бусдад өөрийгөө харуулахыг зорьсон Твиггийн амжилтын гараа ийн эхэлжээ.

1966 онд буюу 17 настайдаа тэр Английн загварын тайзнаас АНУ, Франц руу “үсэрсэн” бөгөөд энэ үед түүний алдар суу дэлхий даяар түгсэн байлаа. “Daily Express” сэтгүүл түүнийг “1966 оны имиж” хэмээн зарласан бөгөөд тэр жилдээ Твигги “Британийн оны онцлох эмэгтэй”-гээр нэрлэгджээ. “Хэрвээ би төгс галбиртай, өндөр биетэй төрсөн бол өнөөгийн амжилт надаас холын хол байх байсан” хэмээн тэр хэлдэг. Түүх ингэж эхэлжээ. Угийн уйдамхай, өвөрмөц зан араншинтай Лесли Хорнби (Твигги) оддын үсчин Леонардад жигтэй “даалгавар” өгөв. Тэрбээр үснийхээ уугуул хүрэн өнгийг шаргал өнгөтэй болгож, эрэгтэй хүүхдийнх шиг богино засалт хийлгэжээ.

Энэ төрх нь үнэхээр өвөрмөц харагдсан тул гэрэл зурагчин Барри Лэйтген Твиггийн зургийг санамсаргүй байдлаар дарчихаж. Барри үүнийгээ мөн л санамсаргүй тохиолоор “Daily Express”-ийн загварын сэтгүүлч Дэйрдри МакШеррид үзүүлтэл “Энэ бяцхан, “гажиг” хатагтайтай уулзуулж өгөөч” хэмээн хүсэлт тавьжээ. МакШерри сэтгүүлийнхээ шинэхэн дугаарт зориулж Твиггийн зургийг студид авав. “Daily express” сэтгүүлийн 1966 оны хоёрдугаар сарын 23-ны дугаарын нүүрэнд хэний ч танихгүй охины зураг хэвлэгдлээ. “1966 оны имиж” гэсэн гарчгийн дор “Тэр ердөө 16 настай…” гэхээс өөр тайлбар сэлт ч байсангүй. Энэ хачин шийдэл итгэмээргүй үр дүнд хүрч, Леонардын үсчний газрын үүдэнд зуу зуун охид “1966 оны имиж”-ээр үсээ засуулахаар дугаарлан зогсчээ. Твигги томоохон дуулианы эзэн болж чадсан. Гэвч карьераа цааш өсгөхийн өмнө түүнд хэд хэдэн бэрхшээл тулгарчээ. Нэгд, тэр хэтэрхий туранхай (51 кг).

Хоёрт, 1.68 метрийн өндөртэй охин загвар өмсөгч байх боломжгүй. Гэснээс, байх боломжгүй гэдэг нь тийм зүйл хэзээ ч болохгүй гэсэн үг биш ажээ. Үнэхээр ч байж боломгүй зүйл болж, Твигги ямар ч өндөр модель охидын хүрч чадаагүй, огт алхаж зүрхлээгүй урт холын аянд гарахаар зориг шулуудав. Түүний үсчин найз залуу Найжил Дэйвис менежерээр нь ажиллаж, Лесли Хорнби өөрийн нэрийг Твигги болгож солив. Түүнийг багад нь туранхай биенээс нь болж мөчир (twig) хэмээн хочилдог байснаас санаа авсан нь энэ. Тэрбээр ганцхан жилийн дотор бүхий л алдартай загварын сэтгүүлийн нүүрэнд гарч, цагийн 80 еврогийн цалинтай болж, ёстой л нэг гараад өгч. 1960-аад оны үеийн загварын шүүмжлэгчид түүнийг “шуурга” хэмээн нэрийдэж байлаа. 1967 оны гуравдугаар сард Твигги Нью-Йоркийн Кэннеди нисэх онгоцны буудалд буулаа.

Жирийн л англи охин Нью-Йоркт хүрэлцэн ирсэн байтал “The New Yorker”, “Life”, “Newsweek” сэтгүүлүүд гоц үзэгдэл болсон мэт шуугиж, “The New Yorker” л гэхэд түүний намтар, карьер болон гэрэл зургуудыг багтаасан 100 хуудас материал нийтэлж байжээ. Тэр жилдээ Твигги Парис “Vogue”- ийн тавдугаар сар, Америк “Vogue”-ийн дөрөв, долоо, арваннэгдүгээр сар, Британи “Vogue”-ийн аравдугаар сарын дугаарын нүүр хуудсыг чимжээ. Энэ бол өмнө нь болоод хожим давтагдаагүй, магадгүй дахин давтагдахгүй амжилт байлаа. Гэвч Твиггийн богино хугацааны супер амжилтад алга таших нэгэн байхад эсрэгээр шүүмжлэх тохиолдлууд ч мэр сэр гарч байсан. Жишээ нь, “Daily mail”-ийн загварын сурвалжлагч Сью Дэйлглэйш “Түүний эрүүл бус, хэт туранхай бие загвар өмсөгчийнх огтоос биш” хэмээн бичжээ. Тэрбээр цааш нь “Түүний хөвгүүн мэт төрх 14-15 настай хүүхдүүдийн л шүтээн болохоос хэтрэхгүй. Тэр яг үнэндээ болхи, өрөвдмөөр, нялх харагддаг” гэжээ. “Leeds” эмэгтэйчүүдийн дэлгүүрийн захирал Марк Коэн “Түүний хөл яг л хос өт мэт харагддаг” хэмээн доромжилжээ.

Түүнтэй нэгэн цагт хамтарч асан “Vogue” сэтгүүлийн Диана Врийлэнд “Тэр гялалзсан од болж чадахгүй. Намхан биетэй энэ охины амжилт бие шигээ богино хугацааны дараа л мартагдана” гэв. Эхэндээ тэр энэ мэт дайралтад эмзэглэн, хариу мэдэгдлүүд хийдэг байсан. Тэрбээр нэг удаа “Би хэтэрхий туранхай нь үнэн. Гэхдээ энэ бол миний хүссэн жингийн хэмжээ, би үүнийгээ хадгалахын тулд зохистойгоор хооллодог. Тэглээ ч энэ бол миний бусдаас ялгарах онцлог тал” хэмээж байлаа. Харин энэ үгний дараа түүний биеийн жин болоод өндөртэй холбоотой элдэв дайралт зогссон юм. Дэлхийн загварын ертөнцөд дөрвөн жил шуурга тавьсныхаа дараа 1970 онд тэрбээр “Би хувцасны “өлгүүр” байхаас залхлаа” хэмээгээд карьертаа цэг тавьж буйгаа зарлав. Үүнээс хойш түүний дуучин, жүжигчний замнал эхлэв ээ.

Тэрбээр 1971 онд “Найз залуу” киноны гол дүрд тоглож, тухайн жилдээ “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолоос “Шилдэг шинэ жүжигчин”, “Мюзикл болон инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал гардсан. 1976 онд Твигги алдарт “The Muppet show”-ны үеэр “Битлз”- ийн “In my way” дууг дуулж шуугиан тарилаа. Тэр жилдээ тэрбээр “Mercury” студитэй гэрээ байгуулж, “UK chart”-ыг тэргүүлсэн “Twiggy”, “Please get my name right” нэртэй хоёр ч цомог гаргаж амжжээ. Одоогоор тэр 18 киноны гол ба туслах дүр бүтээж, 10 томоохон жүжиг болон мюзикл, 19 телевизийн цувралд тоглож, 10 гаруй ном бичээд байна.

Твигги 2005 онд загварын ертөнцөд эргэн ирж, “Америкийн шинэ топ модель” шоуны шүүгчээр гурван жил ажилласан. Түүний “Glamour”-т өгсөн ярилцлагаас товчлон сонирхуулъя.

-Таныг дуучин байсан гэдгийг зарим хүн огт мэддэггүй юм билээ. Магадгүй таны моделийн карьер хэтэрхий өндөр болохоор сүрд нь дарагддаг юм болов уу?
-Би маш олон зүйлийг туршсан. 1970 оноос хойш хоёр ч цомог гаргаж, “Найз залуу” мюзикл кинонд тоглож, “Бродвэй”-н тайзнаа “Миний цорын ганц” мюзиклд Томми Тюнетэй хамтарч байлаа. Гэхдээ таны хэлдэг үнэн байх, хүмүүс өдгөө ч намайг зөвхөн моделийн минь хувьд мэддэг, тэр хүрээгээр харьцдаг хэвээр. Тэдэнд би гэнэтийн бэлэг барихаар “Romantically yours” нэртэй шинэ цомог гаргах гээд завгүй явна.

-Алдартай, бас үзэсгэлэнтэй бүсгүй “Надтай адил нугасны муухай дэгдээхэйнүүд…” хэмээн дуулж байхыг тань сонсоод надад хөгжилтэй, бас хачин санагдсан шүү.
-Би үзэсгэлэнтэй эмэгтэй биш ээ. Энэ дуу минь охидыг тарган, туранхай, эсвэл буржгар, шулуун үстэй байх нь гол биш төрөлх чанараа, жинхэнэ өөрийгөө нээхэд уриалсан дуу учраас би дуртай. Би яг л морь шиг их иддэг, гэхдээ би таргалдаггүй. Учир нь туранхай байдал минь төрөлхийн учраас би үүнд санаа зовдоггүй.

-Хүмүүс таныг анхны супер модель гэдэг. Харин та үүнтэй санал нийлдэг үү?
-Супер модель гэх хэллэгийг анх хэрэглэж эхэлсэн үед миний карьер ид мандаж байсан учраас намайг ийн нэрлэсэн хэрэг. Жан Шримптон бол жинхэн супер модель байсан, би хувьдаа түүнийг анхных нь гэж хэлнэ. Өрөөний минь хана түүний зурагт хуудсаар дүүрдэг байсныг санаж байна. Гэхдээ би хэзээ ч түүнтэй уулзаж байгаагүй.

-Тэгвэл өнөөгийн супер моделиуд таны үеийнхнээс хэр ялгаатай байна вэ?
-Би Кэйт Мосст хайртай. Түүнтэй хоёр ч удаа хамтран ажилласан. Кэйт бол хөгжилтэй, хайр татсан, хүчирхэг эмэгтэй.

-Таяра Бэнксийг дурдсангүй…
-Тийм ээ, тэр ч бас гайхалтай. Таяраг би шинэ цагийн Опра Уинфри гэж боддог шүү.

-Та маш олон агуу гэрэл зурагчинтай ажилласан. Хэнтэй нь ажиллах дуртай байсан бэ?

-Сецил Битон үнэхээр агуу. Түүнтэй би маш олон жил хамтран ажилласан. Гэхдээ би энэ удаа Ричард Аведоныг нэрлэмээр байна. Тэр бол домог, өөр юу хэлэх билээ.

Г.Хүслэнпродвижение и раскрутка сайта ucozкомпания раскруткараскруткавзломать почту бесплатно программааксессуары macbookмикрозаймы 24 часа онлайнslots king kong casharabic escorts888 online casinoBigfish onlineэкстримальный туризмрадиаторы отопления низкие горизонтальныеденьги в долг курск сергейбыстрый займ на карту сбербанка онлайнденьги в долг 5000 рублейзаповедники нгоронгороотдых турци¤ май 2015деньги в долг бузулукразвитие бренда личностикупить сковороду воксколько стоит путевка в болгариюванная ценареклама в вкрадиаторы для квартирыконвекторы электрические noboвирус герпеса второго типакаркасный дом с нуля


Том нүд, дэрвэгэр сормуус, манин төрх…Твигги
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex