Би чамайгаа хэтэрхий их хайрладаг гэж өөрийгөө боддог. Ингэж хайрласандаа огтхон ч харамсах сэтгэл төрдөггүй. Би өөрийгөө ч барьж дийлэхгүй чамайг хайрлахыг хүсдэг. Гэхдээ нэг л зүйлээс маш их айдаг. Чамд итгэлээ алдахаас л хамгийн их айдаг. Яагаад гэвэл чи минь л одоо миний сэтгэлийг үхүүлж эсвэл амьлуулж чадахаар ид шидтэй болчихлоо шүү дээ. Би чамаас л хамаарч байна хайрт минь. Би ганцхан чамдаа л итгэж байгаа шүү. Надад амласан чинь худлаа байгаагүй гэдгийг чи минь наддаа батлаарай. Хэтэрхий их хайрыг минь хэтэрхий их зовлон битгий болгоорой. Хэрвээ намайг орхиод хэн нэгэнрүү явчих юм бол би аз жаргал хүсээд холдож даан ч чадахгүй шүү хайраа. Минийх л болохгүй юм бол өөр хүнийх болгож чадахгүй байх. Өөр хүнийх болгож үйлээ үзэж байсан дор бол үхээд өгөөч хайрт минь гэж үнэн сэтгэлээсээ хүсэх байх шүү. Надад чи гэдэг ганцхан зам харагддаг болчихсон байхад өөр би яах ч юм билээ. Би чамд ийм л аймшигтай хайртай.