Бат зогс: Шийдвэртээ үнэнч үлдэхэд чинь туслах зөвлөгөө

5dsk930fl8qnpop2o8kpa4sjd3

Уян зөөлөн, уучламтгай, энэрэнгүй зөөлөн-энэ бол биднийг эмэгтэй хүн болгодог нандин чанарууд. Гэхдээ заримдаа бид уучлал хүртэх ёсгүй хүмүүст хэт өгөөмөр хандсанаасаа болоод өөрсдөө дараа нь хохирч үлдэх гээд байдаг талтай. Ялангуяа хайр дурлалын тал дээр.

Сайхан үг хэлээд хүрээд ирэхэд нь уярч хүлээж авсаар байгаад, бид тэдэнд хийсэн гэмээ хэрхэн цайруулах ёстой талаар сургамж үлдээж чаддаггүй. Гаргасан шийдвэртээ үнэнч үлдэхийн тулд дараах зөвлөгөөг унш.

Ямар нөхцөлд буулт хийж болохгүй вэ гэдгийг бод
Ямар ч харилцаа уучлал, буулт дээр тогтдог гэж бид зөндөө сонсож байсан. Хэдий тийм ч гэлээ чамд ч бас өөрийн гэсэн үнэт зүйл, баримтлах жанжин шугам байх ёстой. Юуг зүгээр өнгөрүүлж болох, юуг болохгүй вэ гэдгийг ялгаж салга. Хүүхдээ цэцэрлгээс нь оройтуулж авах, өөр бүсгүйтэй үнсэлцэж байгаад баригдах хоёр ямар том ялгаатай билээ?

Өөрийнхөө хувьд юу чухал болохыг тодорхойл
Ялахын төлөө, эсвэл магадгүй бүр “маргалдахын тулд” маргалдах нь зүгээр л утгагүй. Чиний хувьд юу чухал болохыг бодож ол. Бүхнийг өмгөөлөх эсвэл юуг ч өмгөөлөхгүй байсныхаа төлөө чи үгэндээ ороогдож мэднэ. Тиймээс чиний түүний өөдөөс хэлэх шалтгаан, болсон үйл явдлын учирзүй тодорхой байх ёстой. Маргаан ч гэсэн ямар нэг үр дүнд хүрэх хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Хий хоосон уурлахын оронд юуны талаар хэлэлцэж, юунд буулт хийхгүй болохоо жагсааж бич.

Өөрийгөө бүү хойш тавь
“Энх тайван”-г сахиулахын тулд олон бүсгүйчүүд түрүүлээд буугаад өгчихдөг. Энэ тийм ч муу хэрэг биш л дээ, гэхдээ хэрэв чи өөрийнхөө эрх ашгийг бусдынхаас хойно тавьж байгаа нөхцөлд буруу. Чиний хувьд юу чухал болохыг олохын тулд зөн совингоо дага.

“Үгүй” гэж хэлэхэд суралц
“Үгүй” ч амнаас гарч өгдөггүй хэцүүхэн үг шүү. 4-хөн ширхэг үсгийг хэлэхэд нилээдгүй бэрхшээл тулгардаг ч үзэл бодол дээрээ бат зогсохын тулд чи эсэргүүцэх чадвартай байх ёстой. Хэрэв чиний хувьд бүтэн сайн өдөр бүр ууланд авирдаг заншил чинь маш чухал бол, хайртынхаа ажлын газрынхны уулзалтан дээр очихгүй байсан ч болно. “Чи минь ганцаараа яваад хөгжилдчихөөд ир дээ” гээд л хэлчих.

Ширэн нүүрлэ
Чамайг хүмүүс нөхрөө боддоггүй гэж муу хэлж мэдэх л юм. Эсвэл нөхөр чинь чамд гомдож мэдэх л юм. Гэхдээ өөрийнхөө үнэт зүйлсийг хамгийн түрүүнд тавьж сурахын тулд чи зарим нэг зүйл дээр ширэн нүүр гаргаж сураарай. Хэрвээ чиний номер нэг үнэт зүйл “хайрттайгаа цуг цагийг өнгөрүүлэх” мөн бол, чи өөрийнхөө бүх хоббиг орхиод түүн дээр очиж болно. Гэхдээ ингэх нь тийм ч зөв алхам биш л болов уу.

Бодит ертөнцийг хар
Өөрийнхөө үнэт зүйлсийг хамгаалахдаа чи нилээд бэлтгэлтэй болсон байх. Гэвч харилцаагаа эвтэй найртай хэвээр нь хадгалахын тулд зарим нэг зүйл дээр буулт хийх нь дээр гэдгийг бүү мартаарай. Бүх зүйлийг өөрийнхөөрөө хийнэ гэсэн үг биш, харин энд өөрийн хувьд нэн чухалд тооцох цөөн зүйлсийг л хайртынхаа эсвэл бусдын төлөө үрэгдүүлэхгүй байх талаар ярьсан юм. Хэрэв чиний хувьд нэн чухалд тооцогдоогүй зүйлийн тухай ярьж байвал чи хүлээн зөвшөөрч, түүний үгээр байж болно. Магадгүй тэр нь чиний хувьд онцын биш ч, хайртын чинь хувьд “нэн чухал” зүйлсийнх нь нэг ч юм билүү. Бусдын ашиг сонирхлыг ч бас хүндэл.


Бат зогс: Шийдвэртээ үнэнч үлдэхэд чинь туслах зөвлөгөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.