Биеэс ялгарч буй эвгүй үнэр ийм учиртай!

rvwerwerwevrwe

Ариун цэврээ хичнээн сахисан ч, таны бие болон амнаас таагүй үнэр үнэртэж, бусдын өмнө ичгэвтэр байдалд оруулж байна уу? Хэрвээ тийм бол үүнийг яавч зүгээр өнгөрөөж болохгүй. Учир нь таны бие, эрхтний систем алдагдсанаас биеийг өвчлүүлж, тэр нь бидэнд эвгүй үнэрээр илэрч байгаа нь энэ аж. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Биеэс ялгарч буй эвгүй үнэр ийм учиртай!

1Амнаас жимсны үнэр гарах – Чихрийн шижин өвчин

Бостон хотын “Жослинского”-гийн чихрийн шижин өвчтэй тэмцэх төвийн эмч, филисофич Роберт Габбеяа хэлэхдээ: “Аманд үргэлж жимсний амт амтагдах, үнэр гарах /кетоацидоз/ нь бие махбодид инсулины түвшин буурч, цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс болж нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчин болсон байх магадлалтай байдаг.” хэмээжээ. Чихрийн шижин өвчин хүндэрсэн үедээ шинж тэмдэг нь дахин нэмэгддэг байна.

Чихрийн шижин туссанаар биед юу болдог вэ? Амнаас жимслэг хэрнээ эхүүн үнэр үнэртэх бөгөөд энэ нь нөгөөтэйгүүр хумсны будаг мэт үнэртэх нь бий. Ийн үнэр гарах нь чихрийн шижин өвчний хүнд үеүдийн нэг юм.

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлэх, амнаас жимслэг үнэр үнэртэх зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. “Кетоацидоз” үүссэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол, хүн ухаан алдаж, улмаар үхэх аюултай аж. Иймд яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй юм.

Амнаас жимсны үнэр гарах – Чихрийн шижин өвчин

2Хөлнөөс эвгүй үнэр гарах – Хөлийн мөөгөнцөр

АНУ-ын “Орфопедик” эрүүл мэндийн холбооноос, ямар ч гутал өмссөн тухайн хүний хөлөөс эвгүй үнэр гарах, хуурайших, улаан цэврүүтэй тууралт гарч, загатнуулах нь мөөгөнцрийн шинж тэмдэг байх аюултай тухай дурджээ.

Нью Йорк хотын арьс өнгөний эмнэлгийн эмч, филисофич Рохсар Камерон хэлэхдээ: “Хөлийн мөөгөнцөр нь хүндэрсэн үедээ биеийн бусад хэсэгт ч мөн халдварладаг. Ялангуяа биеийн эмзэг хэсгүүд болох суга, цавь орчмоор тууралт гарах бөгөөд энэ үед ч мөн эвгүй үнэр гардаг байна.” хэмээжээ.

Хөлийн мөөгөнцөр нь эмзэг хэсгүүдэд түлхүү гардаг. Хөлийн салаа, өлмий орчмоор гарах бөгөөд энэ нь хүндэрвэл амь насанд ч аюултай байдаг.

Иймд хэрэв танд дээрх шинжүүд илэрсэн бол мөөгөнцрийн эсрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх, хэрэв 14 хүртэлх хоногийн хугацаанд илэрхий үр дүн үзүүлэхгүй бол даруй эмчид хандахыг зөвлөе.

Энэ үед хамгийн гол нь хөл болон тууралт гарсан хэсгийг хуурай байлгах хэрэгтэй бөгөөд хүүхдийн нунтаг цацлагыг хэрэглэж болох юм. Мөн өрөөндөө ариутгал хийж, хөлдөө эвтэйхэн, чийг бага татдаг гутал худалдан авч, өмсөөрэй.

Хөлнөөс эвгүй үнэр гарах – Хөлийн мөөгөнцөр

3Өтгөн хурц, эхүүн үнэртэй гарах – Хоол боловсруулах эрхтэн доголдох

Таны гэдэс “лактоз” хэмээх ферментийг шингээж чадахгүй үед өтгөнөөс хурц, эхүүн үнэр гардаг. Мөн гэдэс үе үе дүүрэх, хямрах, эвгүй үнэртэй хийг гаргадаг аж. Ялангуяа сүү, цагаан идээг хэрэглэсний дараа ийнхүү таагүй үнэртэй хүндэрч, хий гаргаж байвал, та даруй эмчид хандах хэрэгтэй. АНУ-ын эрүүл мэндийн төвийн судалгаагаар нийт хүн амын 65 хувь нь цагаан идээг шингээхэд асуудалтай байдаг тухай хэлсэн байна.

Өтгөн хурц, эхүүн үнэртэй гарах – Хоол боловсруулах эрхтэн доголдох

4Шээс хурц үнэртэй болох – Шээсний замын халдварт өвчин

Шээсний замын халдварын шинж тэмдэг нь шээсийг хурц, эвгүй үнэртэй болгодог аж. Энэ нь давсганд олон тооны нян үржиж, шээсний сүвд асуудал үүсгэсэнтэй холбоотой аж. Эмэгтэй хүний шээсний сүв эрчүүдийнхээс богино тул, тус өвчнөөр өвчлөх магадлал харьцангуй өндөр байдаг. Хэрэв таны шээснээс хурц, эвгүй үнэр гарч байвал, эмчид хандаж, шинжилгээ хийлгэж үзээрэй.

Шээс хурц үнэртэй болох – Шээсний замын халдварт өвчин

5Амны эвгүй үнэр – Амьсгал тасалдах өвчин

Өглөө бүр амнаас тань эвгүй үнэр үнэртсээр сэрдэг үү? Хичнээн угаасан ч үнэр нь дарагдахгүй байвал, энэ нь унтаж байх үед амьсгал тасалдах өвчинтэй холбоотой юм. Унтаж байхад амьсгал тасалдах өвчин нь тухайн хүнийг бүхэл шөнийн турш хурхирахад хүргэдэг.

Ингэснээр ам хатаж, өглөөдөө эвгүй үнэр гарах шалтгаан болдог хэмээн Өмнөд Калифорнийн их сургуулийн эмнэлзүйн, анагаах ухааны профессор Раж Дасгупта хэлжээ.

Харин өдрийн цагаар ч гэсэн, нойр хүрч, унтмагцаа хурхираад байвал, яаралтай эмчид хандаж, биед тань чухам юу тохиолдож байгааг олж мэдээрэй. Учир нь тус байдал удаан үргэлжилбэл, цусны даралт өсч, зүрхний өвчтэй болохыг үгүйсгэхгүй.

Амны эвгүй үнэр – Амьсгал тасалдах өвчин


Биеэс ялгарч буй эвгүй үнэр ийм учиртай!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex