Ямар гэр бүлд өссөнөөс хайр дурлалд хэрхэн хандах нь хамаарна

9c67d2ebf6f5b0d5big

Хүн хэний хүүхэд болж төрөхөө өөрөө сонгодоггүй. Гэр бүлийхэнтэйгээ харилцах харилцаа хайр дурлалын чинь хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ?

Ойр дотно гэр бүл
Оройн хоолоо бүгдээрээ ширээгээ тойрч суугаад иддэг, баярын өдөр бүрээр хамт байхыг эрхэмлэдэг халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд өссөн үү? Өөрийгөө азтайд тооц. Өөртэйгөө гэрлэх хүнийг ч бас. Гэрийхэнтэйгээ ойр өссөн эмэгтэйчүүд амьдралд юу хамгийн үнэ цэнэтэй болохыг ойлгосон байдаг. Мөн тэд түр зуурын харилцаа хайдаггүй, харин утга учиртай урт хугацааны бат бөх хайрыг бий болгохын төлөө хичээдэг юм. Аав ээж, ах эгчтэйгээ сайн харилцаатай байдаг эмэгтэйчүүд илүү өөртөө итгэлтэй бас жаргалтай байдаг ба энэ чанарууд нь эсрэг хүйстэнтэй харьцах харьцаан дээр ч илэрдэг учраас тэд ихэвчлэн маш сайн хамтрагчид байдаг.

Гэр бүлээсээ хараат байдал
Чи эцэг эхээсээ хир хамааралтай вэ? Хэр бие даасан болохоос харилаандаа яаж хандах чинь ч тодорхойлогдоно. Одоо хүртэл аав ээж чинь чиний эдийн засгийн асуудлыг шийдвэрлэдэг үү? Чиний амьдралын чухал шийдвэрүүдийг үргэлж аав ээж чинь өмнөөс чинь гаргадаг уу? Тэгвэл чи хайр дурлалын тал дээр ч бүрэн найдаж болохоор, чамайг хамгаалж, том зүйлсийг чиний туслалцаагүйгээр зохицуулах эр хүнийг хайж байгаа байх. Үүний адилаар, хэрэв чи гэр бүлээсээ бүрэн хараат бус бөгөөд хэнээс ч юу ч асуулгүйгээр, бүгдийг өөрөө шийддэг бол дурласан эр хүнээсээ ямар ч туслалцаа хүсэхгүй. Халаасны мөнгө ч асуухгүй, дэлгүүрээс хувцас авахуулах талаар ч бодохгүй. Учир нь ингэвэл тэдэнд дөнгөнд орж байгаа мэт сэтгэгдэл төрдөг.

Айлын ганц
Чи айлын ганц уу? Чамайг өсөж том болох хүртэл чинь ээж аав чинь чамд 100 хувь анхаарлаа хандуулсан байж таараа. Хэрэв тийм бол, чи харилцааны тал дээр ч өөртөө бүхий л анхаарлыг төвлөрүүлж, ганцаархнаа л гялалзахыг хүсдэг байх талтай. Чамайг үл тоомсорлохыг чи тэвчиж чаддаггүй, тиймээс хэрэв хайрт чинь түрхэн зуур л чамд биш, ажилдаа, эсвэл гэр бүлийхэндээ санаа тавиад эхэлвэл чи хаяж явж мэдэхээр хүн. Гэхдээ хорвоо ертөнц бүхэлдээ чамайг бишрэн шүтэхгүй гэдгийг ухамсарлаж, хайртай дотны хүмүүсээ эрх чөлөөтэй байлгаарай.

Айлын том
Айлын томууд удирдаж, зохион байгуулах ажлыг багаасаа хийсээр байгаад сурчихсан байдаг. Тиймээс ч тэдэнд менежерийн ажил тун сайн тохирдог ба тусдаа гарсан ч энэ удирдах чанар нь арилдаггүй. Ажлын газрынхаа элдэв үйл ажиллагааг төлөвлөж, багийнхаа ахлагч, найзуудынхаа зохицуулагч байх нь чамд зохидог. Хосын амьдрал дээр ч ялгаагүй, чамаар лийд хийлгэх харилцаа чамд хэрэгтэй. Тиймээс л хоёр айлын томууд нийлвэл хоёулаа бие биенийгээ захирах гэсээр маргаан үүсэх нь олонтаа. Айлын томууд ихэвчлэн шалгуур өндөртэй байдаг учраас хамтрагчаа их болгоомжтой сонгодог. Учир нь тэд багаасаа юм юмны хамгийн ихийг, хамгийн томыг, хамгийн шинийг хэрэглэж ирсэн.

Айлын бага
Айлын багууд ихэвчлэн эрх дураараар өссөн байдаг. Тэд хүсээгүй юмаа хийж бараг л үзээгүй гэхэд болно. Учир нь тэднийг гэрийхэн нь цаг үргэлж бөөцийлөн байж том болгосон. Ийм шалтгаанаар тэдэнтэй учир зүйгээ олоход хэцүү байдаг. Айлын багууд яах нь тодорхойгүй ааш гаргах нь бий. Гэхдээ нөгөө талаар тэд маш амархан зүйлд баярлаж уярдаг. Учир нь тэд ихэвчлэн эгчийнхээ, эсвэл ахынхаа хувцаснаас хуваалцаж өсдөг учраас юм юманд өөнтөгч биш байдаг юм. Тэд жаахан бэлэнчлэх сэтгэлгээтэй байж мэднэ, учир нь тэдний өмнөөс ах эгч нар нь бүхнийг хийгээд сургачихсан байдаг.

Аавтайгаа илүү ойр бол
Аавтайгаа ойр өссөн бүсгүйчүүд эрэгтэй хүнийг сонгохдоо тун няхуур байдаг. Хэр баргийн эр хүнийг тоодоггүй. Тэр аавдаа таалагдахааргүй хүнийг гэртээ дагуулж ирэхгүй, бас аавынхаа зөвшөөрөөгүй хүнтэй уулзахгүй. Магадгүй тэд өөрсдөө ч мэдэлгүй аавтайгаа ижил чанартай, ижил төрхтэй эрийг хайж байгаа.


Ямар гэр бүлд өссөнөөс хайр дурлалд хэрхэн хандах нь хамаарна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.