Спорт цээживчийг хэрхэн сонгох вэ?

l_url-17

Спорт хувцас загвар муутай гэж, спортлог эмэгтэйчүүд секси биш гэж хэн хэлээв? Харин ч сүүлийн үеийн спорт цээживч, бариу шортнууд биеийг улам тачаангуй харагдуулж, спортоор хичээллэдэг тэгш мөртэй, булчинлаг хэвлийтэй эмэгтэйчүүд гоо сайханлагт тооцогдоод байна.

Спорт цээживч нь чиний биед эвтэйхэн, дасгал хийж байхад гэмтэл бэртэл учруулахааргүй, бас арьсанд амьсгалах боломж олгодог байх ёстой. Чиний хөхний хэмжээ хэд ч байсан, дэмжигч сайтай цээживч өмсөж байж элдэв хөдөлгөөн хийхэд чинь саад учрахгүй.

Цээживчний импактыг сонгох
Цээживчнийхээ“Impact” буюу нөлөөллийг ямар спортоор хичээллэдгээсээ хамаарч сонгоорой. Хэрвээ чи үсрэлт, харайлт ихтэй төрлөөр бэлтгэл хийдэг бол өндөр импакттайг авах хэрэгтэй. Үүнд гүйлт, аэробикийн бүх төрөл, дугуйн спортууд багтана. Харин тогтмол ууланд авирч, цанаар гулгаж, мөсөн гулгуур дээр хичээллэдэг бол дунд зэргийн импакттай цээживч сонгоорой. Алхах, хүндийн жингийн спортууд, йог зэрэг нь огцом хөдөлгөөн багатай төрлүүд учир бага импакттай цээживч тохирно.

Цээживчнийхээ төрлийг сонгох
Спорт цээживчнүүд нь дараах байдлаар хөхний савлалтыг хязгаарладаг. Дан шахагчтай (compression bra) цээживч нь A, B хэмжээтэй хөхөнд тохиромжтой. Ийм цээживч нь хөхний аягыг цээж рүү шахснаар савлаж хөдлөхөөс сэргийлдэг. Задгай артай цээживч нь бага болон дунд зэргийн нөлөөтэй спортоор хичээллэгчдэд тохирно. Харин ар талдаа далтай цээживчийг өндөр нөлөөтэй, хөдөлгөөн ихтэй спортоор хичээллэдэг бүсгүйчүүдэд зөвлөж байна. Шахагчтай, бас хязгаарлагч хосолсон (compression/encapsulation) цээживч нь C, D аягатай хөхийг өргөж, бас цээж рүү шахан тав тухтай байдлыг бий болгоно. Дан хязгаарлагчтай (encapsulation) буюу хөхний аяганы доогуур хагас дугуй хэлбэрийн төмөртэй цээживч нь D, DD аягатай хөхөнд тохирно. Мөн гэдсээ ил гаргамааргүй байвал, хөхний шахагчтай, спорт майк өмсөж болно.

Цээживчээ өөртөө тааруулж сонгохын тулд дараах зүйлсийг анхаараарай:
• Спорт цээживч нь жирийн хөхний даруулганаас үл ялиг бариу таарах ёстой. Гэхдээ мэдээж амьсгал авч боломгүй бариу байх ёсгүй.
• Суга мөр болон дал, хавирганы хавьд үрэлт өгч байна уу гэдэгт анхаар. Хэрэв арьсанд чинь багахан хэмжээгээр ч болов үрэлт мэдрэгдэж байвал чамд тохирохгүй байгаан шинж юм.
• Цээживчний мөрөвч нь чиний мөрөнд ором үлдээхээргүй байх ёстой.
• Цээживчээ өмсөөд хөхний аяганы хэсэгт ямар нэг үрчлээ хунираа үүсч байгаа эсэхийг ажигла. Хэрэв тэгж байвал нэг размер багыг өмс.
• Цээживчээ өмсөөд дороо дэвхэрч, үсэрч, гараа алдалж үз. Эвтэйхэн байвал чи зөв сонголт хийжээ.

Спорт цээживчний арчилгаа
Ихэнх спорт цээживч 6-12 сарын “настай” байдаг. Насыг нь уртасгахын тулд цээживчээ угаалгын машинаар биш, хэцэн дээр өлгөж хатааж байгаарай. Хэрэв боломжтой бол гараар угааж, ямар нэг материал зөөлрүүлэгч хэрэглэхгүй байсан нь дээр юм. Энэ нь цээивчний чинв хөлс шингээх чадварыг үгүй хийнэ. Хэрэв чиний спорт цээживч өмнөхөөсөө суларч, томорч, материал нь сунасан бол солих цаг ирсний дохио юм.


Спорт цээживчийг хэрхэн сонгох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.