Ээжүүдийнхээ амжилтыг давтах шинэ үеийн моделууд

Супермодель ээжтэй байна гэдэг амжилтанд хүрэх баталгаа биш ч зарим цөөн тохиолдолд генийн сугалаа хожсон моделиуд яг л ээжийнхээ адил загварын тайзыг байлдан дагуулахаар төрсөн байдаг.

Одоо цагийн хамгийн эрэлттэй загвар өмсөгчөөр тодроод буй Кайя Гербер л гэхэд энэ улиралд нийт 18 шоунд оролцож, Chanel ордны шоуг нээн алхаж, үүний хажуугаар мөн Miu Miu ба Marc Jacobs брэндүүдийн сурталчилгаанд тоглосон гээд үзэсгэлэнт ээж Синди Кроуфордын амжилтыг хол давах шинжтэй байна. Мөн 1990-ээд оны алдарт супермоделиуд Кристи Бринкли ба Ким Бейсингерийн охид яг л ээжүүдийгээ хуулбарласан мэт өвөрмөц төрхтэй төрсөн нь тэднийг шинээр гарч ирж буй шилдэг моделиудаар тодроход нөлөөлжээ. Ингээд дээрх зургийн цомгоос супермодель ээжтэй шинэ мянганы залуу загвар өмсөгчидтэй танилцана уу.

 Удам дамжсан шинэ үеийн моделиуд Синди Кроуфорд ба Кайя Гербер

 Удам дамжсан шинэ үеийн моделиуд Ванесса Паради ба Лили Роуз Депп

 Удам дамжсан шинэ үеийн моделиуд Кейт Мосс ба Лила Грэйс Мосс

 Удам дамжсан шинэ үеийн моделиуд Ким Бейсингер ба Айрленд Болдуин

 Удам дамжсан шинэ үеийн моделиуд Кристи Бринкли ба Сейлор Ли Бринкли-Кук

 Удам дамжсан шинэ үеийн моделиуд Йоланда Фостер ба Белла Хадид

 Удам дамжсан шинэ үеийн моделиуд Йоланда Фостер ба Жижи Хадид

Удам дамжсан шинэ үеийн моделиуд Жерри Холл ба Жоржиа Мэй Жаггер

Удам дамжсан шинэ үеийн моделиуд Грейс Келли ба ач охин Камил Готлиб

Удам дамжсан шинэ үеийн моделиуд Женнифер Флавин ба Систин Сталлоне

Удам дамжсан шинэ үеийн моделиуд Пэт Кливленд ба Анна Кливленд


Ээжүүдийнхээ амжилтыг давтах шинэ үеийн моделууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.