Укагийн дүү дуучин Хишигдалайд хайраа илчлэв

Дуучин Укагийн дүү Хөтлөгч, фитнесчин Д.Уранзаяа нэлээд нээлттэй нэгэн. Саяхан дуучин А.Хишигдалайд хайраа илчилмээр байна гэжээ. Энэ хоёр анх танилцсанаасаа хойш өдийг хүртэл жаргал зовлонгоо хуваалцсан найзууд болсон аж. Тэрээ өөрийн хуудаснаа “Хэдэн жилийн өмнө  найзынхаа төрсөн өдрөөр танилцаж байсан юм. Нэг тийм хурдан яриатай, хурц үгтэй охин байлаа. Телевизээр л харж байсан ямар ч л байсан дуулдаг охин. За хажуунаас нь дуулахыг нь сонсоод ирүү ам салсан уу яасан. Ангайсан гэдэг шиг хоолойг нь сонсоод алмайрсан. Харьцахад дэндүү амар шулуун шударга. Сэтгэлийн дуудлагаар ч гэх юм уу нэг мэдэхэд өнөөдрийг хүртэл өдөр болгон сонин сайхнаа ярьдаг миний найз бол дуучин Хишигдалай. Байнгын ярьж бичиж уулздаг ч тэр болгон сэтгэлээ илчилж байгаагүй юм байна найздаа. Би гэж хүн ойрдоо болж л өгвөл бичиж болж л өгвөл хайраа илчилмээр байдаг болчихож. Нас сүүдэр маань гайгүй байгаа даа… Амьддаа бие биенээ хайрла гэдэг үг алдсаныхаа дараа халаглаж биш амьд ахуйд нь хайраа илчлэх гэсэн үг гэж би ойлгодог болсон. Өнөөдөр найздаа зориулж бичмээр санагдлаа” хэмээн өөрийн болоод Хишигдалайн тухай дурсамж, дуртадгалуудаа бичсэн байна.


Укагийн дүү дуучин Хишигдалайд хайраа илчлэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.