Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гар утасны тоглоом тоглодог

93804022

Mediakix нэртэй маркетингийн агентлаг гар утасны тоглоомын зах зээлд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Уг судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их гар утасны тоглоом тоглодог нь тогтоогдсон байна.

Бүр тодруулбал нийт гар утасны тоглоомчдын 63% нь эмэгтэйчүүд байдаг бол үлдсэн 37%-ийг нь эрчүүд эзэлдэг гэнэ. Тэр дундаа нийт эмэгтэй тоглоомчдын талаас их буюу 60% нь өдөр бүр гар утасны тоглоом тоглодог байна. Тэгвэл эрчүүдийн ердөө 47% нь л өдөр бүр гар утасны тоглоом тоглодог гэж судалгаагаар гарчээ.

Түүнчлэн тус маркетингийн агентлагийн мэдээллэснээр эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад гар утасны тоглоомд мөнгө төлөхөд бэлэн байдаг гэнэ. Тиймээс гар утасны тоглоом боловсруулагчдын хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү үнэ цэнэтэй байдаг бөгөөд тэд өөрсдөд нь илүү ашигтайд тооцогддог эмэгтэй хэрэглэгчиддээ илүү төвлөрдөг байна.


Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гар утасны тоглоом тоглодог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.