“A Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Одбаяр амрагийн явдлаараа чамгүй шуугиулж явсан нэгэн. Ангийн найз Отгонцэцэгтэйгээ харь орныг зорьж гэр бүл болцгоосон хэмээх сенсаацийн эзэн болоод буй түүний найз тэднийг амрагийн холбоотой гэдгийг нь мэдсэнгүй юу? эсвэл тэд үнэхээр найзын харилцаатай юу? ямартай ч тэдний хамтдаа зугаалж буй зурган доор “Ккк ангийн андуудыг амраг хос болгоод бичээд байх юм. Урлагийн хүмүүс чинь хамтдаа урлагаа үзэж, судалж, суралцаж байна шүү дээ. Манай 2ыг нэг гэрт л оруулчих гээд байх юм аа. Зүгээр л найзууд… Үүнийг л сайн ойлгоорой гэж…” хэмээсэн байх бөгөөд албан ёсоор зарлаагүй тэдний харилцаа чухам юу болж буй нь одоог хүртэл тодорхойгүй байна.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn