Дуучин Ану аавынхаа тухай нулимс дуслуулан ярив

29598317_1767316343331589_1251262120711962237_n

Дуучин Ану өөрийн влогоороо олон нийттэй уулздаг болоод багагүй хугацааг үджээ. Долоо дахь удаагийн дугаар нь өчигдөр олонд хүрсэн бөгөөд энэ удаагийн дугаар бусад дугаараасаа ихэд өөр болсон тухай түүний влогийн үзэгчид сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрээр энэ удаагийн дугаартаа буян үйлдэж аавынхаа тухай анх удаа ам нээжээ. Дөрвөн жилийн өмнө хайрт аавыгаа бурхны оронд үдсэн тэрээр “Манай аав бурхан болоод дөрвөн жил болчхож. Саяхан л аавтайгаа хамт байсан, саяхан л аавынхаа ажилруу хамт явахаараа хамгийн жаргалтай нэгэн болчихдог байсан тэр үе үе үехэн санагддаг. Эмэгтэй хүн чинь амьдрал дээр мэдээж үргэлж л сайн сайхан байхгүй, ганцаардах үе гарч ирдэг л байсан. Тэр үедээ аягүй их аавыгаа санадаг юм байна лээ. Би нөхөртөө хэлдэг юм “чи таван охинтой, таван охин чинь хэцүү зүйл гарвал аавыгаа л бодно, чи бид хоёрт өвдөх ч эрх байхгүй шүү” гээд л тоглоом шоглоомоор хэлдэг. Манай аав ер нь их гүргэр хүн байхгүй юу. Өвдөж байна гэдгээ ч хэлдэггүй, маш их гүрийж явж байгаад бараг боломжгүй болчихсон үедээ бид нарт хэлсэн байсан. Тэгээд очиход юу ч болоогүй юм шиг аав нь зүгээр ээ гээд л хэлж байсан. Би аавтайгаа их адилхан, өөрийгөө аавынхаа энэ цаг үеийн үргэлжлэл гэж боддог. Бүх юм хэлж ирдэггүй учраас бид дэргэдээ байгаа хүмүүсээ байгаа дээр нь хайрлах ёстой юм байна гэдгийг ойлгодог. Хүний амьдралын тоо хязгаартай богино, өдөр бүрийг аз жаргалтай хэн хэнийгээ хайрлаж хайраар дутаахгүй байх юмсан гэж боддог” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.


Дуучин Ану аавынхаа тухай нулимс дуслуулан ярив
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.