Батганы сорвийг 3 өдрийн дотор эмчлэх хамгийн үр дүнтэй арга

Охид залуусын толгойн өвчин болсон батга нь эдгэсний дараа, нүүрэн дээр сорви үлдээж, гоо сайханд сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Харин энэхүү сорвийг арилгах гэж та санаагаа чилээж, төрөл бүрийн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй юм. Ердөө л айл бүрт байдаг энгийн зүйлсийг ашиглаж маск бэлтгэн, сорвиноос салах боломжтой. Ингээд хамтдаа батганы сорвийг ердөө 3 өдрийн дотор эмчилж, алга болгох хялбар аргатай танилцъя.

Хэрэг болох зүйлс:

Салатны навч – 2 ширхэг
Хүнсний сода – 1 цайны халбага
Ус – 300 мл
Зөгийн бал – 2 цайны халбага

Бэлтгэх арга:

Салатны навчаа угааж, жижиглэн хэрчээрэй. 300 мл усаа буцалгаж, дотор нь навчаа хийж, чанана. Ойролцоогоор 1 цаг орчим зөөлөн гал дээр буцалгаж, үлдсэн шүүсийг аяганд хийж аваарай. Үүн дээрээ зөгийн бал болон хүнсний содаа хийж сайтар хутгаад, хөргөгчинд хийж орхино.

Хэрхэн хэрэглэх вэ?

Хөргөгчинд хэсэг хугацаанд байлгасны дараа, маскаа унтахын өмнө нүүрэндээ түрхэж, хонуулаарай. Өглөө нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Энэхүү аргыг 3 өдөр дараалан хэрэглэснээр, бодит үр дүнг мэдрүүлж, арьсыг гэрэлтсэн толигор болгох төдийгүй батганы сорвийг алга болгох аж.

Салатны навч нь сорвийг арилгахаас гадна батгыг эмчилж, хатаах үйлчилгээтэй. Мөн энэ нь таны арьсыг А, В, С болон Е витаминаар тэтгэж, кальци, төмөр, магни, зэс зэргийг биед хуримтлуулдаг байна. Тус маск нь таны нүүрийг чийгшүүлж, өнгөлөг болгох давхар тустай.


Батганы сорвийг 3 өдрийн дотор эмчлэх хамгийн үр дүнтэй арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.