Ингэж хэлэх болсоны шалтгаан нь өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Америкийн United Airlines компанийн Нью-Йоркоос Хонконг хүрэх нислэгийн онлайн захиалгад алдаа гарсаны улмаас зорчигчид онгоцны нэгдүгээр зэрэглэлийн тийзийг ердөө 43 ам.доллар, энгийн суудлыг 35 ам. доллараар худалдаж авах ховорхон аз тохиосон байна.
Нью-Йоркоос Хонконг руу зорчиход энгийн үед тус нислэгийн үнэ нэг талдаа 1000 орчим ам.доллар байдаг аж.
Гэтэл ер бусын ийм хямд үнээр хэдэн хүн тийз захиалж авсаныг United Airlines компанийнхан хэлэхээсээ татгалзсан байна. Тус компанийн мэдээлснээр, энэхүү алдааг даруй залруулсан бөгөөд азтай зорчигчдоос нөхөн төлбөр авахгүй, харин уг чиглэлд хараахан борлуулагдаагүй байсан тийзнүүдийг яаралтай цуцалсан гэжээ.
United Airlines компанийн төлөөлөгч Рашан Жонсон “Ийм зүйл болсонд итгэж чадахгүй байна. Манай Захиалгын хэсэг дээр Нью-Йоркоос Хонконг чиглэлийг дөрвөн бээр гэж бичээгүй байсан. Гэхдээ нэгэнт гаргасан алдаандаа бид шударга хандана” хэмээн мэдэгдсэн байна.