Хаана ч хэзээ ч чамтай хамт-Жижиг хар даашинз!

LBD-г анх Коко Шанель дэлгэрүүлсэн. Гэхдээ тэр үед Шанель өөрийнх нь дэлгэрүүлсэн бяцхан моодыг ийм олон янзаар өмсөж болно гэж төсөөлөө ч үгүй байх! Нэгхэн энгийн хар даашинз авчих.

Тэгээд л чи 10 өдөр өмсөх хувцастай болчихлоо л гэсэн үг. Чиний даашинз рок, винтаж, сонгодог, энхрий, ажил хэрэгч зэрэг дүр төрхүүдийн алинд хувирахыг гутал цүнх, акссесуар гурав чинь л шийднэ.

1. Хуучрашгүй классик-Одри Хепбюрний сонгодог хувцаслалт. Мэдээж хар даашинзыг амь оруулдаг цорын ганц чимэг бол сувд. Олон давхар сувдан хослолууд энгийн даашинзанд чинь сүр жавхлан, элегант өнгийг нэмнэ.

2. Цоглог шик-Янагийн ягаан өнгийн малгай, бугуйвч, гутал гурав чамайг дэгжин бөгөөд эрч хүчтэй, эмэгтэйлэг харагдуулна.

3. Бейж берет-Энхрийхэн стилийг оксфорд гутал, шаргал өнгийн берет, эсвэл нимгэн алчуур гурав бүтээж чадна.

4. Алтан “алим”- Энэ бол винтаж стиль. Хэн бүхний харааг булаахыг хүсдэг өвөрмөц дүр төрхтэй бүсгүйчүүд хэзээ ч анхаарлын төвөөс гадуур байж чаддаггүй алтлаг өнгийг сонго. Тэр дундаа сүрлэн малгай, энгэрийн зүү оруулвал бүр янзтай.

5. Сениорита-Час улаан уруул, час улаан хумсны аль нэгийг дээрх хувцаслалтан дээр тохируулаарай. I Wanna Kiss You Bambino!

6. Рок гүнж-Жижиг хар даашинз чиний бодож байгаа шиг уйтгартай хувцас биш шүү. Чи гадастай деним хантааз, түрийтэй хар гутал өмсөөд л рок гүнж шиг харагдаж болно.

7. Ажил хэрэгч-Ажлаа тараад шууд үдэшлэгт оролцохоор болвол яах вэ? Өглөө гарахдаа жижиг хар дашаинзандаа найд. Дээгүүр нь зөөлөн өнгийн пиджак өмсөөд, нүцгэн шаргал туфль өмсчихөд л чи хангалттай элегант бөгөөд загварлаг харагдана.

8. Үдшийн гялбаа-Жижиг хар даашинзаа партинд өмсөх гэхээр хэт энгийн санагдаад байж магадгүй. Тэгвэл дээгүүр нь гэрэлд гялбах материалтай хантааз, жакет өмсчих. Эсвэл өөртөө байгаа гутал, цүнхээр LBD-г яаж ч өөрчилж болно гэдгийг чи харсан байх.

Хаана ч хэзээ ч чамтай хамт-Жижиг хар даашинз!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.