О.Гүндэгмаа 10 метрийн хийн гар бууны төрөлд 18-р байрт оржээ
- Views462
- Likes0
“Лондон-2012″ зуны XXX олимпийн наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны урьдчилсан буудлага өндөрлөлөө. Энэхүү дасгалд өрсөлдсөн Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа харамсалтай нь шигшээ буудлагад шалгарч чадсангүй.
Тэрбээр урьдчилсан дасгалд нийт 380 оноо авснаар 18 дугаар байрт бичигдсэн байна. Тэмцээний дүрмийн дагуу эхний найман тамирчин шигшээ буудлагад өрсөлдөх юм. Шигшээ буудлага Монголын цагаар 18.45 цагт эхэлнэ. Гэхдээ О.Гүндэгмаагийн хувьд ирэх сарын 1-нд өөрийн үндсэн төрөл болох 25 метрийн спорт гар бууны дасгалд онч мэргэн сорино.
О.Гүндэгмаа 10 метрийн хийн гар бууны төрөлд 18-р байрт оржээ | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |