Брэдли Купер: Нөхөр болохоос АЙДАГ

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер “ELLEN” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Таны гайхалтай найз бүсгүй Ирина Шейк  өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд Лос Анжелес хотноо амаржиж, охинтой болсон. Аав болоход ямар байв. Тэр үеийнхээ сэтгэл хөдлөлийн талаар бидэнтэй хуваалцаач?

-Мэдээж хэрэг би их баярласан. Баярласандаа болоод уйлсан. Охиныхоо гараас анх атгахад зүрх минь яг л бөмбөг шиг л түг түг гэсэн. Зүрхний цохилт минь дэргэд байгаа хүмүүст хүртэл сонсогдож байсан талаар олон хүн хэлсэн.  Амьдралдаа анх удаагаа л тийм мэдрэмж авсан.

-Одоо та аав болоод хэдийнэ олон сарыг ардаа үлдээжээ. Энэ хугацаанд аав гэх албан тушаалдаа дассан уу?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ өнгөрсөн саруудад охин болон Иринагийн дэргэд тийм ч их байгаагүй. Учир нь би шинэхэн бүтээлийн зураг авалтад оролцож байсан юм. Мэдээж хэрэг хувийн амьдрал чухал ч мөн ажлаа ч гэсэн амжуулахыг хүссэн. Аль алиныг нь хослуулахыг хүссэн.

-Ирина тэгвэл их гомдоллосон байхдаа?

-Заримдаа л. Гэхдээ би зураг авалтаа дуусгаад хамаг хурдаараа гэртээ ирж, бяцхан охинтойгоо уулздаг байсан. Ирина уран бүтээлч хүн ямар завгүй байдгийг сайн мэддэг учир өнгөрсөн хугацаанд их сайн ойлгосон.

-Та охиндоо их өвөрмөц нэр хайрласан. Леа Де Шейн гэх нэрийг хайрласан. Яагаад охиноо ийнхүү нэрийдэх болов?

-Энэ нэр гэрэл цацаруулагч гэсэн утгатай. Охин минь миний амьдралыг гэрэлтүүлж байгаа. Тиймээс л ийнхүү нэрлэсэн.

-Та хоёр хэзээ гэрлэх вэ?

-Энэ талаар бодож байгаа. Хэдий аав болсон ч нөхөр болохоос айдаг. Мэдэхгүй ээ. Өнөөдрийн эрх чөлөө илүү таалагдаж байгаа бололтой.

-Дахин хүүхэдтэй болохыг хүсч байгаа  юу?

-Мэдээж хэрэг. Ирина бид хоёр өнөр өтгөн гэр бүл болохыг хүсч байгаа.

-Ирина өмнөх шигээ үзэсгэлэнтэй бас халуухан харагдаж байна?

-Санал нэгдэж байна. Тэр минь илүү үзэсгэлэнтэй болсон.

-Охин тань та хоёрын хэнтэй нь илүү төстэй вэ?

-Ээжтэйгээ. Ер бусын гоо үзэсгэлэнтэй

-Холливуудын ододоос хэнийг үнсэхийг хүсч байна?

-Эмэгтэй биз дээ.

-Тиймээ. Та арай ижил хүйстэн биш биз дээ?

-Яалаа гэж. Чи өөрөө эмэгтэй ододоос хэнийг үнсэхийг хүсч байна гэж асуугаагүй шүү дээ. Тэгэхээр нь л би. /Инээв/

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Брэдли Купер: Нөхөр болохоос АЙДАГ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.