Оросын 2018 оны миссээр 18 настай Чуваш бүсгүй тодорлоо

ОХУ-ын Бүгд Найрамдах Чуваш Улсаас оролцсон Юлия Полячихина “Мисс Россия-2018″-д тэргүүлжээ. Ялагч тэрбээр алт, алмааз, эрдэнийн чулуу, индранилаар чимэглэгдсэн цагаан алтан титэм, гурван сая рубль, шинэ машины эзэн болжээ.

Миссийн тэмцээнд тэргүүлсэн тэрбээр 18 настай бөгөөд дунд сургуулиа алтан медальтай төгсчээ. Тэрбээр фитнес-аэробик, бадминтоноор хичээллэдэг Дэниела Кизын “Flowers for Algernon” хэмээх номонд дуртай хэмээн РИА Новости мэдээллээ.

Юлия Чувашын улсын их сургуулийн сэтгүүлзүйн факультетад суралцдаг. Тэрбээр шагнал авах талаар ямар ч мэдлэггүй, тэр дундаа аль ч том их сургуульд сургалтын тэтгэлэг авч байгаагүй гэнэ.

“ОХУ-ын Мисс” бол хамгийн алдартай, нэр хүндтэй үндэсний гоо бүсгүйн тэмцээний нэг юм. Энэ нь ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэй явагддаг байна. Ялагч нь “Miss World”, “Miss Universe” олон улсын тэмцээнд ОХУ-ыг төлөөлөх боломжтой ажээ.

М.Баяр

Gereg.mn


Оросын 2018 оны миссээр 18 настай Чуваш бүсгүй тодорлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.