Гүзээлзгэнэтэй тарган зайрмаг

screenshot29514

Тараг шиг сайхан ундаа, мөхөөлдөс шиг сайхан амттан үгүй. Энэ хоёрыг дэлхий дээрх хамгийн гоё жимсгэнүүдийн нэг гүзээлзгэнэтэй хольчихвол юу болох бол? Мөхөөлдөсний машингүйгээр ч, маш сайхан амттай гэрийн зайрмаг хийх аргыг зааж өгье.

450 гр гүзээлзгэнэ /уулынх байвал бүр ч амтлаг/
2/3 аяга элсэн чихэр
2 цайны халбага архи /хийхгүй байсан ч болно/
1 аяга цөцгийтэй чихэргүй тараг
1 цайны халбага нимбэгний шүүс

Кастард:
2 өндөгний шар
2 хоолны халбага эрдэнэ шишийн гурил
2 аяга сүү
1 цайны халбага элсэн чихэр
Их хэмжээний мөс

-Гүзээлзгэнээ угаагаад жижиглэж хэрчинэ. Элсэн чихэр, архи хоёроо дээр нь хийгээд чихэр уустал нь хутгана. Хааяа хааяа хутгангаа, өрөөний температурт тагтай нь хоёр цаг байлгана. Гүзээлзгэнэтэй хольцоо блендерт хийж, дээр нь тараг нимбэгний шүүс хоёроо нэмээд, товчлуураа зөөлөн зуурмаг бий болтол нь дар. Мөхөөлдөсний зуурмагтай саваа арай том, дүүрэн мөстэй саван дээр тавьж хэсэг зуур хөргөнө.

-Хөрөх хооронд нь кастард буюу өтгөрүүлэгчээ бэлдэнэ. Өндөгний шар, эрдэнэ шишийн гурил хоёроо хутгаад, дээр нь багахаан сүү хийж зөөлрүүлнэ. Үлдсэн сүүгээ элсэн чихэртэйгээ хольж шарах шүүгээнд буцалгана. Буацлсных нь дараа өндөгний шартай хольцоо дээр нь хийгээд өтгөртөл нь хутгана.

-Бэлэн болсон хольцоо мөхөөлдөсний зуурмаг дээрээ хийж хутгаад хөлдөөгчиндөө хийж 45 минут байлга. Хэрэв энэ үед захаасаа хөлдөж эхэлсэн байвал, хөлдөөгчнөөч нь гаргаад сараалжтай хутгуураар сайтар хутга. Хөлдсөн хэсгүүдийг хагарч бутартал нь хутгаарай. Тэгээд буцааж хөлдөөгчиндөө хийгээд 30 минут тутамд гаргаж хутгаарай. 2-3 цагийн дараа мөхөөлдөс бэлэн болно.

Жич: Гүзээлзгэнэ хийлгүйгээр, энэ жороор цөцгийтэй ванильтай зайрмаг ч хийж болно.


Гүзээлзгэнэтэй тарган зайрмаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.