Шоппинг хэзээ өвчин болж хувирдаг вэ?

shopping-1140x570

Заримдаа элдэв худалдан авалт хийх явдал нь жинхэнэ өвчин болж хувирдаг билээ. Дэлгүүр рүү явж худалдан авалт хийхийг хүсэх явдлыг эрдэмтэд ономания гэж нэрлэдэг юм. Саяхан мэргэжилтнүүд та энэ өвчинд нэрвэгдсэн үү гэдгийг мэдэх боломжтой зааварчилгаануудыг боловсруулсан байна.

Нэгдүгээрт, хэрэв худалдан авалтаас болж таны санхүүгийн байдал эрс муудсан бол асуудал байна гэсэн үг. Хоёрт, мөнгө хурдан үрэгдсэнээр картан дахь зээлийн хэмжээ чинь эрс нэмэгдэнэ. Үүнээс болж шоппинг хийх дуртай хүмүүс өр, зээлээ төлөхөд хүндрэл үүсдэг байна. Тэдний өр, зээл цаашид тогтмол өсөж байдаг аж.

\"\"

Энэ нь орон сууцны ашиглалтын мөнгөө төлж, орон сууцны зээлээ төлөхөд асуудал үүсгэнэ. Ер нь бол элдэв зээл айдас, түгшүүртэй байдал, сэтгэл гутралд хүргэдэг гэнэ. Шоппинг хийх дуртай хүмүүс өөрсдөд нь үүссэн эдгээр асуудлуудаа нуун дарагдуулах үүднээс нууцаар хэд хэдэн ажлыг давхар хийдэг байна. Үүний үр дүнд ганцаардал, худал хуурмаг байдал зэрэгт хүрдэг аж. Яваандаа асуудал улам хурцдаж, хүмүүс хоорондын харилцаанд ч сэв үүснэ. Нөгөө талаас, шоппинг хийх нь сэтгэлээр унаж, ганцаардсан үед сайн эм болох талтай гэнэ.


Шоппинг хэзээ өвчин болж хувирдаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.