Монголчууд дотроосоо гэрэлтсэн ард түмэн юм

Миний хувьд хүмүүст туслах нь загвар өмсөж, тансаг амьдрахаас ч чухал

Нидерландын супер модель Юфке Штрумыг Монголд түр хугацаагаар ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

Тэрбээр Нидерландын Улаан загалмайн нийгэмлэгийн “Сайн үйлсийн элч” бөгөөд “Ус эрүүл ахуйн төсөл”-ийн хүрээнд манай улсад иржээ.

Юфке Штрум дэлхийд алдартай Виктория Секретийн загвар өмсөгчөөр ажиллаж, Кристан Диор, Валинтино, Армани, Версажи зэрэг алдартай брэндийн нүүр царай болж байсан Дэлхийн шилдэг 50 загвар өмсөгчийн нэг юм.

-Анх хэрхэн Улаан загалмайн нийгэмлэгийн “Сайн үйлсийн элч” болсон бэ?

-Загвар өмсөгч хүн дэлхийн олон орноор явж, сайхан зүйлс үзэж, олон сайн хүнтэй уулздаг. Ингэж явахдаа би маш олон хүнд тусламж хэрэгтэй байдгийг олж мэдсэн юм. Тиймээс 2006 онд Улаан загалмайн нийгэмлэгт элсэж, “Сайн үйлсийн элч” болсон.

Улаан загалмайн нийгэмлэг дэлхийн өнцөг булан бүрт очиж, ядарч зүдэрсэн, зовж шаналсан олон хүнийг яс үндэс, арьс өнгө гэх мэт зүйлээр ялгаварлалгүй, асуудлыг нь шийдэж өгдөг нь надад их таалагдсан.

-Хүмүүнлэгийн ажлаар олон оронд очиж байв уу?

-Хамгийн сүүлд би Африкийн Мальва улсад очсон. Тэнд таваас доош насны хүүхдийн нас баралт маш их байдаг юм билээ. Тиймээс хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, оношлуулах, эцэг, эхчүүдэд нь Хүний дархлал хомсдолын вирусээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн.

Би аяллаар явж байхдаа аль болох олон сэтгүүлчид ярилцлага өгч, Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаа, хүмүүст тулгамдаж буй асуудлуудын талаар олон хүнд мэдээлэл өгөхийг хичээдэг.

Мөн “Хайрын өглөг” нэр­тэй бугуйвч гаргасан. Энэ бугуйвчаа худалдаалж ол­сон бүх орлогоо хүмүүнлэгийн үйлст зарцуулагддаг юм.

-Дэлхийн топ 50 загвар өмсөгчийн нэг болсон туршлагаасаа хуваалцаач?

-Тэгэлгүй яах вэ. 15 настайдаа ээжтэйгээ дэлгүүр хэсч яваад загварын агентлагийн захиралтай таарсан юм. Тэр над дээр хүрч ирээд “Чи загвар өмсөхийг хүсч байна уу” гэж асуусан. Би “Тийм ээ” гэж хариулснаар анх загварын ертөнцөд хөл тавьсан. 17 настайдаа Нью-Йорк руу нүүж очсоноор, олон улсын хэмжээнд танигдаж эхэлсэн. Улмаар алдартай брэндүүдийн нүүр царай, Виктория Секретийн сахиусан тэнгэрүүдийн нэг болж, дэлхийд зартай сэтгүүлүүдийн нүүр хуудсанд зургаа авахуулсан.

Алдаршина гэдэг бол зөвхөн нэр хүндийн асуудал биш л дээ. Түүний цаана асар их хөдөлмөр байдаг. Би цаг наргүй, зав чөлөөгүй хөдөлмөрлөсөн.

-Нэвтрүүлэг хөтөлдөг гэл үү?

-Тийм ээ. Би Голланд хүн. Тиймээс Голландын дараачийн топ модель хэмээх телевизийн шоуг хөтөлдөг юм.

-Таны бичсэн ном худалдаанд гарсан. Эхний сардаа топ 50 номын жагсаалтыг тэргүүлсэн гэж сонссон?

-“Загвар өмсөгчдийн нууц” хэмээх ном бичиж, худалдаанд гаргасан. Би энэ номдоо загвар өмсөгчдийн хийх ёстой дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, гоо сайхны нууцуудыг багтаасан. Мөн шилдэг загвар өмсөгч болохын тулд юуг анхаарч, хэрхэн хөдөлмөрлөх тухай бяцхан зөвлөмжийг оруулж өгсөн.

Ном маань худалдаанд гарсан эхний сардаа Дэлхийн шилдэг 50 номын жагсаалтад багтсан нь миний хувьд баярлаж, бахдахгүй байхын аргагүй сайхан үйл явдал болсон.

-Хүмүүст туслах нь таны багын мөрөөдөл байсан уу?

-Тийм шүү. Би арван настай байхдаа физик эмчилгээ хийдэг эмч болж, хөлгүй хүмүүсийг явж чаддаг болоход нь туслахыг хүсдэг байлаа.

Би хэдийгээр загвар өмсөгч болсон ч багын мөрөөдлөө орхилгүй, одоо хүмүүнлэгийн үйлст хандив цуглуулж, олон хүнд тусалж явна.

-Мөрөөдлөө биелүүл­жээ?

-Тийм ээ. Гэвч нэг хүнд туслаад, толгойгоо дээш болгоход ард нь асуудалтай олон хүн зогсож байдаг. Би багадаа хөлгүй хүнийг хөлтэй болгоно гэж мөрөөддөг байсан бол одоо дэлхийн эргэн тойронд амьдарч байгаа, өвчин зовлондоо шаналж байгаа хүүхдүүдэд тусалж, тэдэнд эрүүл саруул, сайн сайхан амьдралыг бэлэглэхийг хүсч байна.

Хүн төрөлхтөнд тулгам­даад буй олон асуудлыг шийд­вэрлэхэд чадах чинээгээрээ туслахыг хүсч байна. Дэлхийн бүх хүнийг эрүүл саруул, өвчин зовлонгүй амьдруулахыг хүсч байна. Нэг жижигхэн хүслийн цаана маш том мөрөөдөл бий.

-Та дэлхийн хэмжээний моделийн хувьд загвар өмсөгчдөдөө хэрхэн үлгэр дуурайлал болж байна вэ?

-Дэлхийн хэмжээний модель гэдэг нэр хүндийг маш олон сайхан зүйл дагаж ирдэг. Сайхан байшинд амьдарч, сайн хүмүүстэй уулзаж, сайхан газруудаар аялж, гоё тансаг зүйлсийг эдэлдэг. Энэ гайхалтай амьдралаас гадна илүү олон хүнд дуу хоолойгоо хүргэх боломжтой болдог. Би энэ боломжоо хүмүүст туслахад зориулж байна. Энэ бол надад загвар өмсөж, тансаг амьдрахаас ч чухал зүйл.

-Монголын загварын ертөнцийн талаар хэр сайн мэдэх вэ?

-Сайн мэдэхгүй ээ. Гэвч би гадуур явж байхдаа сурталчилгааны олон самбар үзсэн.

Ерөнхийд нь хэлэхэд яг одоо Азийн загвар өмсөгчид моодонд орж байгаа. Тиймээс агентлагийн захирал маань намайг Монгол руу явах гэж байгаа гэдгийг сонсоод “Тэгвэл чи загвар өмсөгч болох сайхан охид харж яваарай” гэж захисан шүү.

-Та захирлынхаа даал­гаврыг хэр биелүүлэв?

-Үнэнийг хэлэхэд цаг маш давчуу байгаа болохоор биелүүлэх боломж гарахгүй нь. Гэхдээ Монголын улаан загалмайн нийгэмлэг сайн дурын хүмүүнлэгийн үйлстэн хайж байгаа гэж сонссон. Загвар өмсөгч охид намайг харж, үлгэр жишээ аваад, энэ хүмүүнлэгийн үйлст нэгдэх байх гэж найдаж байна. Хэрэв тэгвэл Нидерландын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар бидэнтэй уулзаж, хамтран ажиллах боломжтой.

-Та Монголд ирэхээсээ өмнө манай орны талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?

-Маш олон хүнээс Монголын тухай сайхан зүйлсийг сонссон. Монгол руу явах гэж байгаа тухайгаа хэлэхэд тэд “Чи тэнд очоод цагийг их сайхан, зугаатай өнгөрүүлэх болно” гэж хэлсэн.

Монголд ирээд тэднийг худлаа хэлээгүй болохыг ойлголоо. Монголын байгаль үнэхээр үзэсгэлэнтэй, хүмүүс нь дотроосоо гэрэлтсэн сайхан сэтгэлтэй юм.

-Төрсөн дүүтэйгээ хамт яваа гэсэн. Дүү тань энэ төсөлд ямар үүрэгтэй оролцож байгаа юм бэ?

-Миний дүү Жюрри Штрум энэ жил их сургуулиа төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Үргэлжлүүлээд сурах уу, ажил хийх үү гэдгээ одоохондоо шийдээгүй байгаа учир надад хань болж, Монголд ирсэн юм.

Дүү маань бидний хийж байгаа ус эрүүл ахуйн тухай баримтат киноны гол дүрд тоглож, зураг авалтад нь тусалж байгаа. Бид энэ киногоо Голланд болон Монголын телевизүүдээр гаргахаас гадна интернэтээр дэлхий нийтэд цацна.

-Кинонд дандаа хөдөөгийн ард түмний амьдралын тухай өгүүлэх юм уу?

-Дэлхийн хаана ч монгол шиг унаган байгальтай, нүүдэлчин соёл иргэншилтэй ард түмэн байхгүй. Тиймээс Монголын хөдөөгийн амьдрал Голландын болоод дэлхийн үзэгчдэд илүү сонирхолтой.

Гэхдээ бид дэлхийн орчин үеийн хотуудын нэг болох Улаанбаатарын үүсэл хөгжил, өнөөгийн төрх байдлын талаар ч мөн кинондоо тусгах болно.

-Монгол бол цэвэр усны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог орон. Тиймээс яагаад Монгол Улсыг сонгож, цэвэр ус, эрүүл ахуйн төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн юм бол гэдэг асуулт гарч ирж байна?

-Дэлхий нийтэд тулгам­даад байгаа асуудлуудын хамгийн чухал нь цэвэр усны асуудал юм. Бид зөвхөн Монголд биш олон оронд цэвэр ус, эрүүл ахуйн төсөл хэрэгжүүлж байгаа.

Цэвэр ус гэдэг агуу баялаг Монголд байна. Гэтэл хүн өөрт их хэмжээгээр байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэддэггүй. Үүнтэй нэгэн адил монголчууд ч мөн цэвэр ус гэдэг ямар амин чухал, үнэ цэнэтэй зүйл болохыг ойлгож ухаараасай гэж хүсч байна. Байгаа дээр нь хайрлаж, хамгаалахгүй бол байгалийн баялаг гэдэг барагддаг зүйл шүү дээ.

-Аяллынхаа туршид олон шинэ зүйл үзэж харав уу?

-Тэгэлгүй яах вэ. Бид төслийнхөө хүрээнд цэвэр устай холбоотойгоор иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд болон хөдөөгийн ард түмний амьдрал ахуйтай танилцлаа.

Би юуны өмнө Монголын ард түмэнд маш их баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Учир нь, монголчууд их уриалгахан, зочломтгой. Огт танихгүй байж биднийг гэртээ урьж, ойр дотны хүнээ ирсэн мэт цайлж дайлж байсан. Би дэлхийн олон оронд очиж үзсэн ч ийм зочломтгой хүмүүстэй огт таарч байгаагүй. Морь унаж, үнээ сааж, айраг ууж, овоо тахиж үзлээ. Өмнө нь огт мэддэггүй байсан соёлын олон үйл ажиллагаатай танилцлаа. Монголд ирсэндээ үнэхээр баяртай байна.

Сайхан амьдрал, гайхам­шигт ахуй, шинэ соргог соёлтой танилцахдаа хайртай хүнтэйгээ хамт явна гэдэг үзэж байгаа зүйлийг илүү онцгой сайхан болгож өгдөг. Тиймээс энэ бүхнийг дүүгийнхээ хамт үзэж байгаадаа бүр ч их баяртай байна.

-Үзэж харсан зүйлүүдээс тань хамгийн сайхан нь юу байв?

-Монголчууд хаана ч явсан амьдралын сайн сайхныг мэдэрч, хамт байгаа хүмүүстээ ч мэдрүүлж чаддаг ард түмэн юм. Биднийг яг л төрсөн гэртээ байгаа юм шиг тав тухтай байлгахыг хичээж байсан шүү.

-Хүмүүнлэгийн ажлаар ирсэн болохоор цэвэр ус, эрүүл ахуйгаас гадна монголчуудад тулгамдаад байгаа бусад асуудлыг ч бас олж харсан байх?

-Эрс тэс уур амьсгалтай учраас агаарын бохирдол их байдаг гэж сонссон. Ялангуяа өвөл Улаанбаатар хот утаан дунд сүүмэлзэж байдаг гэсэн. Тиймээс энэ их хортой утааг багасгах арга хэмжээг яаралтай авах нь зүйтэй болов уу.

-Монголчуудын төлөө хийхийг хүсч байгаа зүйл байна уу?

-Нидерландын Улаан загалмайн нийгэмлэг Мон­голд өргөн цар хүрээтэй ажил явуулж байгаа. Цаашид ямар төсөл хэрэгжүүлэхийг Улаан загалмайн удирдах зөвлөлтэй ярьж байж шийднэ.

Би хувийнхаа зүгээс олон улсын хэмжээнд аль болох их ярилцлага өгч, баримтат киногоо дэлхийн олон оронд гаргахыг хичээх болно оо.

-Монголчууд танд ямар нэгэн зүйл бэлэглэв үү?

-Би монгол гэрт хонож үзээгүй. Гэхдээ маш олон гэрт орж үзсэн. Чингисийн хүрээ жуулчны бааз дээр дэлхийн хамгийн том гэр дотор орж, Чингис хааны асар том алтан хөшөөг үзлээ. Тэндхийн удирдлагууд на­дад жижигхэн монгол гэр бэлэглэсэн. Би энэ сувени­рийг гэртээ аваачиж, толины­хоо өмнө тавина.

-Сувенирээ харах бүртээ Монголыг дурсаж байх нь ээ?

-Монгол миний сэтгэл зүрхэнд нэгэнт хоногшсон. Энэ сайхан орон, эндхийн гайхалтай ард түмнийг би хэзээ ч мартахгүй.

-Монголд дахиж ирэх болов уу?

-Монголд миний үзэх ёстой олон зүйл үлдсэн. Тиймээс эргэж ирэх байх гэж найдаж байна.

Эх сурвалж: “Өглөөний сонин”продвижениераскрутка сайтов в интернетераскруткасофт для взлома почтысанаторий аквалоомикрозаймы в красноярске списокonline casino games usa playersescort femalesmerit royal hotel & casino & spaOdds return calculatorтуры в танзанию altezza travelаэробика марьиномикрозаймы онлайн получить быстрокиев путевки туры африка килиманджароденьги в долг в электросталиденьги в долг под проценты в барнаулебыстрые деньги займ воронежкредитна картка дельта банк львівtranslate in spanish to englishалюминиевые сковородыкупить формы для пасхиинтерьер ванной комнаты с душевой кабинойпродвижение банкадизайн для ванной комнаты фотодизайны ванных комнатгнойный коньюктивит у ребенкаиндивидуальный каркасный дом


Монголчууд дотроосоо гэрэлтсэн ард түмэн юм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex