Хосуудын шивнээ: Хайрынхаа галыг үргэлж өдөөж байгаарай

1_500x500_500x500
Би чамд хайртай гэдэг үгний цаана би чамайгаа хүсэл мөрөөдлөөр чинь явахад чинь жигүүр нь болъё гэсэн утга байдаг болов уу. Хайрлахын цаана хамт байхдаа үгүйлэн санаж, харахаар л хажууд минь байгаад нь, хайртай гэдэг үг амнаас минь гарах шалтгаан минь болж байгаад нь талархаж байхад орших боловуу. Тэрнээс биш хайртай гэдэг үгийг халамж гэж андуурч хажуудаа гэрэлтсэн залуу насыг нь бүүдгэр болохыг хүлээхийг хэлэхгүйээ. Энхрийхэн гэрэлтсэн харцанд нь дурлачихаад очыг нь унтраачаад ондоо оргилуун нүд хайж сэтгэлийг нь битгий сэмлээрэй залуус минь. Эр хүн гэж хайрласан бүсгүйгээ анх хайрыг нь татсан бүхнийг нь яг хэвээр нь харахыг хүсдэг юм шиг. Харин Бүсгүй хүн анх өөрийг нь эргүүлсэн мөчөөс гэргий болгох хүртэл халамжилж байсан тэр халамжаа өдөр бүр тийм байгаасай гэж хүсдэг болов уу. Өдөр бүр би нэгнийгээ өөр хүнд алдчихвал яана аа гэж анхааралаа сулруулдаггүй хосууд би мэднэ. Хорвоог хамтдаа туулахын тулд амьдралын хором мөч болгоноо харамлаж, хамтдаа байхдаа бага хугацаа байна гэж хайрынхаа галыг үргэлж өдөөж байгаарай хайрламаар хосууд минь.

Эх сурвалж http://www.info.mn


Хосуудын шивнээ: Хайрынхаа галыг үргэлж өдөөж байгаарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.