Үнэртэй ус “найруулагч” монгол бүсгүй

2c07c2e7bc2d9a067538969fd52735e2

Берлин хотноо амьдардаг зураач Ц.Цацрал Монголын анхны үнэртэй усыг худалдаанд гаргажээ. Тэрбээр Төрийн шагналт зураач Ц.Цэгмэдийн охин бөгөөд Цаца нэрээр уран бүтээлээ туурвидаг билээ. Ц.Цацрал “Цас чихэр”, “Шамбалын орон”, “Үүрийн цолмон”, “Хийморь” зэрэг сүрчгээ гаргасан ба ховор, нандин сүрчигний цуглуулгатай. Тэрбээр СУИС-д хувцас загвар, Берлинд уран зургийн чиглэлээр суралцаж төгссөн, эх орныхоо нэрийг Европт цуурайтуулж буй монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл юм. Берлин хотноо бие даасан үзэсгэлэнгээ гаргасан зураач бүсгүйн нэгэн хобби нь үнэртэй ус. Тиймээс шөнийн нам гүмхэн цагаар зургаа зурдаг байсан бол сүүлийн үед үнэртний “ноотууд”- ыг хольж шинэ үнэртэн гаргах ажлыг идэвхтэй хийдэг болжээ.

Түүний анхны “Цас чихэр” сүрчиг нь дөнгөж орсон цасны сэргэг, сэрүүхэн мэдрэмжийг төрүүлэхүйц бөгөөд толгой “ноот” нь жүрж, бергамот, чихэр бөгөөд зүрхэн ноотууд нь мэлрэг цэцэг, сарнай юм. Суурь “ноот” нь пачули, ветивер, ваниль, цагаан заар юм байна.

Харин “Шамбалын орон” үнэртэн нь сахиусан тэнгэртэй учирсан мэт мэдрэмжийг санагдуулна. “Диваажинд очсон мэт мэдрэмж төрөхөд сарнай цэцэгсийн үнэр үнэртдэг” гэсэн дахин амилсан хүмүүсийн ярианд үндэслэн энэхүү үнэртнийхээ жорыг гаргажээ. “Үнэртэй усанд дурлагсдын клуб” фэйсбүүк группийн админ тэрбээр нэрийн үнэртэй усаа гаргахаар ажиллаж байгаа аж.

Ц.Цацрал хэдийгээр үнэртэй ус бүтээгчдийн мэргэжлийн сургуульд сураагүй ч түүний мэдрэхүй, бий болгосон томъёо нь үнэртэнд дурлагсдын сонирхолд нийцсэн байна.

Х.ЭРДЭНЭЗАЯА


Үнэртэй ус “найруулагч” монгол бүсгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.