Балжидмаа мөрөөдлөө биелүүлжээ

“MNTM” шоунд оролцож карьераа чамгүй өндөрт өргөөд авсан нэгэн бол загвар өмсөгч Ю.Балжидмаа. “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэгт оролцох нууцхан мөрөөдөлтэй явсан тэрээр мөрөөдлөө биелүүлжээ. Нэвтрүүлэгт оролцож хамгийн ааш муутай гэгдээд буй тогооч Эрдэнэхүүд загнуулахыг хүссэн тэрээр чухам хэн гэдэг ахлах тогоочийн заавраар даалгавар биелүүлсэн нь одоогоор нууц хэвээр байна. Харин түүний өрсөлдөгч хэнд ч захирагдах дургүй “Буян”-ын хэмээх тодотголтой Жаргалсайхан ажээ. Тэдний оролцсон дугаар тун ч сонирхолтой болсон нь мэдээж. Загвар өмсөгч Балжидмаа энэ тухай” Ахлах тогоочийн Заавраар 4.22-ны Ням гарагт 18:30 минутаас гарна аа. Битүү айсаар байгаад л таарсан өрсөлдөгчөөсөө” хэмээжээ бөгөөд хүссэн зүйл хүзүүгээр гэдэгчлэн Балжидмаад тун ч хүнд байсан бололтой. Тус нэвтрүүгийн хоёрдугаар улирал ийн эхэлж байгаа бөгөөд эхний дугаарын салхийг хагалсан ширүүхэн өрсөлдөөнийг ирэх Ням гарагт үзэх боломжтой ажээ.

Image may contain: 3 people, people smiling

Image may contain: 1 person, smiling, standing

Image may contain: one or more people and food

Image may contain: 2 people, people standing

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Балжидмаа мөрөөдлөө биелүүлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.