Загвар өмсөгч С.Төгс телевизийн шоунуудын булхайг илчлэв

Загвар өмсөгч С.Төгс чамүй олон шоу, тэмцээнд хүч сориод авсан нэгэн. Бидний сайн мэдэх “Next Top Model” шоуны Ази дахь хувилбарт хүч сориод авсан тэрбээр шоу нэвтрүүлгүүдийн талаарх булхайг дэлгээд авав.

Түүний оролцож байсан “Asia”s Next Top Model” нэвтрүүлэг шударга бус явагдсан тухай хэлж байна. Бусад шоунуудыг ч мөн энэ зарчмаар явддаг гэнэ.

С.Төгс “Одоо явж байгаа “The Voice”, “Americen Idol” юу байдаг юм тэд нар продюсерүүд нь зарим нэг юман дээр адилхан байдаг, “Asia”s Got Talent” гээд л байна шүү дээ. Би өөрөө ийм шоунд орж үзсэний дараа надад тийм супер шоу гэж юм байхаа больчихсон.

Яагаад гэвэл тэрний ард яг юу болдог, бүх юмыг нь би өөрөө харж мэдээд, яг жинхэнэ амьдрал дээр юу болсон чинь зурагтаар яаж гаргадгийг нь мэдэж байгаа болохоор тиймэрхүү шоун дээр миний хүндлэл уначихсан. Эхэлснээс гурван долоо хоногтоо бол ялагч нь тодорхой болчихсон байдаг. Тэр нь бол шууд хэлэхэд авьяас энэ тэр чухал биш шал өөр зүйлс нөлөөлдөг.

Юүтүүб дээр шоунд орж байсан хүмүүсийн нууцыг задалсан бичлэгүүд зөндөө байдаг юм. Яг л миний бодсонтой адилхан юмнууд байдаг. Энэ хүн ингээд түрүүлсэн юм, анхнаасаа л энэ тодорхой байсан гээд. Яахав энийг кайфтай үздэг хүмүүсийн урмыг би хугалмааргүй байгаа ч гэсэн яг жинхэнэ үнэн бодит байдал өөр. Энэ чинь тв шоу, тэмцээн гэж хүмүүс хараад байдаг.

ТВ шоу, ямар хүмүүсийг үлдээвэл хүмүүсийг дэлгэцэн дээр уяж чадах вэ? тэр л чухал” гэв. Ийм асуудал гадны оронд гэлтгүй манай улсад зохиогдож буй шоунуудад ч мөн мэр сэр ажиглагддаг бөгөөд үүнээс үүдэлтэй хошин ярианууд ч ихээр дэлгэрсэн удаатай.

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14

  • 15

  • 16


Загвар өмсөгч С.Төгс телевизийн шоунуудын булхайг илчлэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.